27

1.5K 241 18
                                    

'Юу?!!'

Югём компьютерээ шууд унтраан хөшгөө хаахад Хэжүн хараахан ойлгоогүй бололтой инээмсэглэн зогсоно. Жонгүг ямар ч хувиралгүй царай гарган Югём руу харахад тэрээр сандарсандаа нүд нь гүйлгэнэн хөлс нь цувна.

'Ээ бурхан минь гэж!'

Хэжүн одоо л ойлгосон бололтой амаа дарсаар хэлэхэд Жонгүг утсаа асаан хэн нэгэн рүү залгана. Удалгүй утсаараа ярьсаар цааш явахад Югём Хэжүнийг дуудав.

'Хөөе энэ яахаараа ийм жоохноосоо мафийн бүлэглэлтэй холбоотой байдаг юм?! Чи ямар нэгэн зүйл мэдэж байх ёстой, хурдан хэл!'

Хоёр мөрийг нь чанга гэгч нь базсаар хэлэхэд Хэжүн ярвайсан ч удалгүй инээмсэглэн доош харав. Югём гайхан хөмсөг зангидахад Хэжүн түүний нүд рүү ширтэж эхлэв. Бараг 30 секунд ширтсэний эцэст болин мөрөн дээрээ байх гарыг нь суллахдаа ахин инээмсэглэн түүн рүү харлаа.

'Учир нь тэдний хувь заяа холбогдсон болохоор юм болов уу?'

Хэжүний хэлсэн үгэнд Югём гайхан амаа дарав. Дараагаар нь өрөөнд орж ирэх Жонгүг рүү ширтлээ.

'Байж боломгүй юм???'

--

Югём тэр хоёрыг дагуулан өөр нэг газар луу яаравчлан явна. Зорьсон газартаа ирсэн бололтой зогсоход Жонгүг харцаа дээшлүүлвэл ззгээр л тоосгон хананы урд ирж зогссон байлаа. Түүнийг үг хэлэхийн завдалгүй Югём өөрт ойрхон байх нэг тоосгон дээр дарвал хана цаашилсаар нэгэн хаалга гарч ирэв. Дотогш орвол ёстой л технологийн шинэ эрин үед ирсэн мэт газар байв.

'Энэ бол манай нууц бааз. Эндээс чиний хайртыг олж болох байх.'

Жонгүг түүний хэлсэн зүйлийг сонссоныхоо дараа түүн рүү инээмсэглэхэд Югём нүдээ эргэлдүүлэн өөр тийш харлаа. Харин Хэжүн харсан юм болгоноо очиж барьж үзэн оролдож эхлэв. Мэдээж үүнээсээ болоод зөндөө юм эвдэлсэн л дээ.

'Эндээ түр хүлээж байгаарай.'

Югём тэднийг орхин цааш явахад Жонгүг эргэн тойрноо ажиглан зогсоно. Энд байгаа юу ч түүний анхаарлыг татсангүй. Магадгүй түүний Тэхёнийг гэх хүслээс болсон байх.

'Би буцаад ирлээ.'

Югём гартаа хэдэн бичиг баримт барьчихсан ирэхэд Жонгүг ахин инээмсэглэв. Бичиг баримтаа Жонгүг рүү сунган өгөхөд тэрээр шуудхан шүүрч аваад эхнээс нь уншиж эхлэв. Жонгүг баярласанаа илэрхийлчихээд тэндээс гаран шууд гүйж эхэллээ. Өндөр барилгуудыг өнгөрөн, жижиг дэлгүүрүүдийг бас өнгөрөн танил гудмандаа ирэхэд л нэг вм зогсож амьсгаагаа дарлаа. Хэт их гүйсэн учир өмсөж явсан цагаан цамц нь хөлсөндөө норж, шанааг нь даган хөлс нь урсана. Ахин гүйж эхлэхдээ тэр нэгнийг харна гэсэн хүсэлдээ идэгдэн цээжиндээ багтаж ядах зүрхээ чагнасаар танил өндөр барилга руу ойртоно. Хаалгыг нь хүчтэй татсаар шат руу гүйн дээш өгсөж эхлэв. Өгсөх тусам түүний харах гэсэн хүсэл далайн давалгаа мэт түүнийг хүчтэй цохьсоор зорьсон давхартаа ирэхэд тэрээр амьсгаагаа даран зогслоо.
Танил хаалга руу алхах алхаа бүр догдлуулж, амьсгалах бзрт цээж нь түнхэлзэн догдолно. Жонгүг түүнийг харахыг хүлээж тэссэнгүй. Хаалганых нь хонхыг хэд хэд дарсны эцэст хэн нэгэн ирж байгаа нь дуулдав. Ойртон ирэх тусам Жонгүг сэтгэлээ илчилж буй жаахан охин шиг сандарч нөгөөтэйгүүр догдолж байлаа. Хаалга бага багаар онгойход түүний хүсэл улам ихээр бадарч байв.

'Хэн бэ?'

Хаалга нээгдэх мөчид нойрмог нүдтэй тас хар буржгар үстэй Ким Тэхён түүнийг угтлаа. Одоохондоо хэн ирснийг анзаараагүй бололтой нүд нь аниастай зогсоно.

'А-Ахаа?!'













Ввааааххх
Ингэж нэг юм уулзлаа шүү дээ😜🙏
Хэдхэн хэсгийн дараа дууслаа шүү дээ😭❤❤
Vote сэт харамлахгүйн бгаздэ😏

°°My Alpha°°Where stories live. Discover now