8

2.1K 251 5
                                    

Хамт амьдрах болсноос хойш тэд хэвийн байдгаасаа илүү дотно болсон байлаа. Жишээ татаж ярихад л Жонгүг орой бүр Тэхёнийг тэвэрч унтдаг. Тэхён өглөө бүр Жонгүгийг духан дээр нь үнсэж сэрээнэ. Муухан хосуудаас л дотно байх аж.

'Жонгүги~'

Тэхён гал тогооноос түүнийг дуудахад тэрээр дээд давхраас дуу гаргасаар доош бууж ирэхдээ санаандгүй хөлөндөө орооцолдон уначихав.

'Өвдөж байна.'

Жонгүг баруун талын шагайгаа барьсаар суухад Тэхён яаран гүйж ирсээр түүнийг тэврээд босов.

'Өвдөж байна уу? Эмнэлэг явцгаах уу?'

Тэхёний нүд нь тогтворгүй болж маш ихээр сандарж байлаа. Бараг л Жонгүгийн өмнөөс шагайгаа өвтгөчихсөн юм шиг л аашилж байлаа.
Сүүлдээ Жонгүг өөрөө залхаад доголсоор босоод явчихав.
Харин Тэхён ард нь юу ч ойлгоогүй шинжтэй тэнэг царайлан суучихав.

'Миний хөл зүгээр ээ. Жоохон баашилсан төдий. Битгий санаа зов.'

Хэдий энэ ердөө л нэг 6 настай бяцхан жаалын хэлсэн үг байж болох ч Тэхёнд энэ нь өөрөөр тусаж байлаа.

Түүнийг ийм жоохон байхаасаа биеэ даасныг хараад өөрийнхөө 6 настай байх үеийг санав.
Тэр маш уйланхай хүүхэд байсан. Магадгүй багаас нь эцэг эх нь эрхлүүлж өссөөр байгаад тийм болчихсон ч байж мэднэ.

Тэрээр Жонгүгийн араас даган гал тогоо орж түүнд жүүс аягалж өгчихөөд өөдөөс нь хараад түүнийг удтал ширтэв.

Хэдий жижигхэн биетэй, жоохон ч гэлээ ухаалаг хэрнээ даруу хүүг тэрээр харж байлаа.

'Жонгүгаа шагайг чинь гайгүй гадуур гарцгаах уу? Юу гэж бодож байна.'

Тэхён түүн рүү ширтсээр хэлэхэд Жонгүг өхөөрдөм инээмсэглэсээр толгой дохив.
Жонгүг бүх хоолоо ам руугаа чихсээр дуусгахад Тэхён хоолондоо хахчих вий хэмээн санаана зовон сууж байлаа.

Жонгүг сандарсаар жүүсээ уучихаад тавгаа аван угаалтуур луу хийн өлмий дээрээ зогсон арай гэж угаачихаад буцаад дээш өрөө рүүгээ гүйчихэв.

'Гадуур гаръя гэхээр л их цоглог болчих юмаа.'

Тэхён толгой сэгсэрсээр хувцсаа янзлан үүдэнд очин гутлаа өмсөв. Удалгүй Жонгүг бууж ирсээр тэд хамтдаа гарцгаалаа.

'Жонгүгаа чи хаашаа явмаар байна. Ах нь чамайг хүссэн газар луу чинь аваачиж чадна.'

Түүнийг хэлэхэд тэрээр их л бодон тэд хамтдаа парк явцгаахаар шийдэв.
Нилээн удаан алхсаны эцэст зорьсон газартаа ирцгээв.

'За тоглоцгоох уу?'

Тэхён инээмсэглэсээр хэлэхэд Жонгүг толгой дохьсоор орцгоов. Бараг бүх л тоглоомон дээр тоглосны эцэст ядарцгаан сандал дээр суун түр амарцгаав.

'Ахаа одоо алсыг харагч дээр сууцгаая.'

Жонгүг өндөрт гоёмсогоох эргэлдэх алсыг харагч руу заахад тэрээр толгой дохин босцгоов.

17 дугаартай бүхээгт орж суусны эцэст удаанаар хөдлөн бага багаар дээшлэн явсаар хамгийн өндөр цэгт очиход алсыг харагч гэнэт унтарчихав.

Удалгүй зарлал гарж хүмүүс шуугилдаж эхлэв.

'Тайван байцгаана уу? Зарим нэгэн шалтгааны улмаас техникийн алдаа гарсан тул тайван байж бүхээгт хөдлөхгүй байхыг хүсье.'

Үүнийг сонссон Тэхён санаа нь амарсан ч түүний урд суух бяцхан жаал тийм байсангүй.
Жонгүг өмссөн шортноосоо тас зуурж доош харсан байлаа.

'Жонгүг?'

Түүнийг дуудахад Жонгүг дээш харлаа. Бяцхан алаг нүдэнд нь нулимс хурж, уруур л нь чичигнэн өөрийгөө арай гэж барьж байгаа харагдана.

'Жонгүгаа хүрээд ир.'

Тэхён дулаахнаар инээмсэглэн гараа дэлгэхэд Жонгүгийн нүднээс нулимс дусалсаар тэврүүлэв.

'Ахаа би айгаад байна. Энд тийм ч сайхан биш байна.'

Жонгүг ихэр татсаар энгэрээс нь зууран хэлэхэд Тэхён түүний нурууг зөөлөн цохин тайвшруулах аж.

'Ах нь үргэлж чиний хажууд байх учраас хэзээ ч бүү ай. Хэрэв үнэхээр айгаад байвал зүгээр л нүдээ аниад 10 тоол. Тэр үед би үргэлж чиний хажууд байх болно.'

Түүний дулаахан үгсийг сонссон Жонгүг тайвширсаар унтаад өгөв. Цаг гарны дараа алсыг харагч буцан ажиллаж эхлэхэд Жонгүг нүдээ нээн сэрэв. Тэхён ч мөн унтсан байх ба Жонгүг түүнийг сэрээхгүйн тулд зөөлөн босоход Тэхён сэрчихэв.

'Өө сэрчихсэн үү?'

Түүнийг ингэж хэлэхэд тэдний буух ээлж болж байлаа.
Жонгүг толгой дохин гарнаас нь хөтөлсөөр тэд гадагшаа гарав.

Хоёулаа зэрэг суниасаар инээлдэхэд хэн нэгэн Тэхёнийг дуудах шиг болов.

'Тэхён.'

Ширүүн дарамталсан хоолойны өнгөтэй хүн түүнийг дуудахад тэрээр хоолойг нь сонсчихоод л царай нь барайн хүйтэн дүр төрхтэй болчихов.

'Мин Юнги.'






Nileen udaj baij l orloo. Huleesen mundaguuddaa bayrlaa❤😘 daraagiin heseg +20 shu❤💥

°°My Alpha°°Where stories live. Discover now