19

1.4K 219 5
                                    

7 years later

'Тэхёнаа?'

Харанхуй өрөөний буланд суух цонхигор царайтай залууг дуудахад тэрээр толгойгоо өргөв.

'Чамд бас юу хэрэгтэй юм!!!'

Тэхён Намжүүн рүү муухай харц шидсээр өндийхөд Намжүүн инээд алдсаар түүний нуруу руу тас хийтэл нь цохив.
Тэрээр хүрсэн юм болгоноо эвдэлдэг учир Тэхёний нурууг ч мөн адил хугалахаа шахсан юмсанжээ.

'Чи зайлаачээ. Нурууны яс хачин болгочих юм!'

Нуруугаа барьсаар ор луугаа ортол Намжүүн инээсээр хажууд нь суув.

'Чи ч нээрээ арчаагүй биетэй юмаа. Муудсан өндөгнөөс хордлого аваад байхдаа яахав дээ.'

Намжүүн инээд алдсаар босоход Тэхён түүний гараам барин зогсоов.

'Жонгүг хаана байгаа вэ?'

Түүний асуултанд Намжүүн хэсэг бодол хийн зогссон ч удалгүй хаалга руу заав. Тэхён ч ойлгосон учир Намжүүний гарыг тавин түүнийг өрөөнөөсөө гаргав. Удалгүй өрөөний хаалга чимээгүйхэн нээгдсээр хэн нэгний хөлийн чимээ сонсогдоход Тэхёний инээд бага зэрэг хүрч байв.

Жонгүг түүний хажууд зогссоноо нүүрнийх нь урдуур гараа оруулж, хацарнаас чимхэж, үсээр нь оролдон сэрүүн байгаа эсэхийг нь шалгаж байв.

Тэхён түүнийг айлгахгүйн тулд чимээгүйхэн түүнийг ажигласаар л байлаа. Жонгүг түүний нүүрээр гараа гүйлгэн уруул дээр нь очоод зогсчихов. Удалгүй Тэхёний уруул чийглэг зөөлхөн зүйлтэй уулзахад тэрээр аяндаа гараа явуулан түүний хацарнаас бариад авав.

'Тэх-'

Түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад Тэхён бүр ихийг хүсэн шунаглаж байв. Гэвч ямар ч омегад өөрийгөө барих чадвартай байх хэрэгтэй гэдгийг тэр үргэлж өөрийнхөө номер 1 дүрэм болгодог учир зогсохоор шийдэн түүнээс уруулаа салгав.

'Т-Тэр нөгөө?'

Жонгүг ичсээр доош харан юу хэлэхээ бодон зогсоно. Түүнийг эхнээс нь ажиглан сууж байсан Тэхён босохоор завдав.

'А-Аав ээж хоёр тантай юм яримаар байна гэсэн.'

Жонгүг ийн хэлчихээд зугатаад явчихав. Тэрээр 14 настай гэхэд нилээдгүй өндөр дээрээс нь үнэхээр дажгүй биетэй билээ.

Тэхён доош буувал Жонгүгийн аав ээж хоёр нухацтай царай гарган сууж байлаа.

'Надтай юун тухай ярих гэсэн юм?'

Хөргөгчнөөс ус аван аягалан зогсох тэрээр үнэхээр тайван харагдаж байлаа.

'Уучлаарай. Гэхдээ бид удаан хугацааны турш бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан гэдгийг сайн ойлгоорой.'

Аав нь ийн хэлсээр түүний гараас атгахад Тэхён ямар нэг зүйл буруу тийшээ эргэсэн гэдгийг мэдэрч байлаа.

'Чамаас үүнийг л гуйя. Зөвшөөрнө гэж амлаач.'

Аргаа барсан хоолрйны өнгө, цөхөрсөн харц.
Тэхён ийм зүйлээс хэзээ ч бултаж чаддаггүй билээ.
Аргагүйн эрхэнд толгой дохиход тэд нүүрэндээ бага зэргийн инээмсэглэл тодруулж байлаа.

'Ахиж хүүгийг минь нүдэнд битгий харагд. Эргэн тойрноос нь үүрд холд. Хэзээ ч битгий эргэж ир. Чамаас үүнийг л гуйх гэсэн юм. Чи зөвшөөрнө гэсэг учраас.'

Тэхён сонссон юмандаа итгэж өгөлгүй хэсэг манаран зогслоо.
Тэр хэзээ нэг өдөр ийм зүйл болно гэдгийг үргэлж мэддэг байсан.

'Ядаж ахиад хэдхэн цаг байж болно биз дээ?'

Итгэл тээсээр асуусан ч тэдний толгойгоо сэгсрэхийг олж харахдаа итгэлээ бүр мөсөн алдчихав.

Дээд давхар луу гарсаар өрөө рүүгээ ортол Намжүүн Жонгүг хоёр их л чухал юм ярьж байсан бололтой хөмсөг зангидацгаан сууж байв.

Тэхёнийг орж ирсэн даруйд хоёул хийж байсан зүйлээ зогсоон өөр тийш хараад суучихав.

'Намжүүнаа Жонгүг бид хоёрыг хэсэг хугацаанд орхиоч.'

Намжүүн толгой дохьсоор өрөөнөөс гарахад Тэхён Жонгүгийн гараас нь зөөлхөн атгав.

'Чамд хэлэх зүйл байна. Ах нь яаралтай томилолтоор явах хэрэгтэй болчихсон болохоор чамд хэлэхийг хүссэн юм.'

Тэхён түүнд худал хэлэхийг үзэн яддаг ч түүнийг гэр бүлээ үзэн ядах вий хэмээн эмээж байсан юм.

'Хэр удаан.'

Жонгүг толгойгоо гэлжийлгэсээр асуухад Тэхён мөрөө хавчив. Түүний хариу үйлдэлд Жонгүг дурамчхан толгой дохив.

'Надтай үргэлж холбоо барьж байна биз дээ? Ер нь яг хэзээ явах юм? Яагаад гэнэт явахаар болчихов?'

Тэхён түүний толгойг илсээр цээжиндээ наан үсийг оролдов.

'Харин яагаад юм бол?'

























Joohn boginhon bolcloo mar yg goy urtiig oruulna.
Jk hurdan bolgd uguuch geheer shuud tomruulchlaa sho😂❤
Oir oirhon oruulaad bga um cin vote ntr bol haramgu uguh um bgazde💖

°°My Alpha°°Where stories live. Discover now