16

1.6K 246 2
                                    

'Тэгэхээр юу ярих гэсэн юм?'

Лиса одоо л нэг тайвшрав бололтой урдах халуун уух зүйлээс нэг балгас хийв.

'Намайг чамтай гэрлэнэ гэдгийг сонссон л биз дээ?'

Тэхён цонхны цаадах орчноос нүдээ салган Лисаг ажиглав.

'Тэгээд юу гэж?'

Тэрээр юу ярих гээд байгааг нь ойлгож өгөхгүй хөмсөг зангидахад Тэхён уруулаа долоов.

--

'Жонгүгаа.'

Түүний ээж энэ удаад их сэтгэлээр унасан байх ба хүүгээ босож ирнэ гэж найдаагүй ч хажууд нь суун санаа алдав.

'Энд ингэж байхаар гурвуулаа гадаад явцгаая. Чамд амар байх гэж бодоод аав бид 2 нь шийдсэн юм. Дараагийн бямба гарагт л явах байх даа. Ямар нэг асуудал байвал эртхэн зохицуулаарай.'

Энэ удаа Жонгүг удаан хугацааны турш босож ирээгүй орноосоо өндийн түүн рүү удтал ширтэв.

'Тэхён ах'

Сулхан дуугаар хэлсэн эхний үг нь энэ байлаа. Харин цаашаа юу ч хэлэлгүй босон угаалгын өрөө орлоо. Ээж нь хөнгөхөн санаа алдсан ч хүүгээ боссонд бага зэрэг баярлан доош буув.
Хэсэг хугацааны дараа Жонгүгийн дээд давхраас бууж ирэх нь сонстох үед аав нь сандран ууж байсан цайндаа амаа түлэн үхэнгээ алдахад ээж нь хаашаа очихоо мэдэхгүй хэсэг ийш тийш холхин самгардав.

'Өө миний хүү. Хоолоо халуун дээр нь ид.'

Ээж нь инээмсэглэн халуун хоол аягалан ширээн дээр тавихад аав нь нүдээ анин амандаа мөс хийн зогсоно. Жонгүг дуугүйхэн хоолоо тайван бөгөөд удаанаар идэж дуусгахад аав ээж 2 нь нүд салгалгүй ширтсээр л байсан юм.

'Би Тэхён ахтай уулзая гэж гуйхгүй ээ. Ердөө ганц л удаа ярьж болох уу?'

Хүүгийнхээ гунигтай царайг харж чадалгүй шуудхан л зөвшөөрөв.

--

Тэхён гэртээ орж ирээд удаагүй байтал түүний утас тасралтгүй дуугарч эхлэв.

'За болиоч дээ. Арай гэж гэртээ ирж байхад чинь.'

Бага зэрэг дурамчхан утсаа аван харвал түүний танихгүй дугаар байх ба авах уу? Байх уу? гэж байсаар байгаад тасарчихав.
Удалгүй ахин дуугарахад энэ удаа тийм ч их бодоод байлгүй шууд авчихав.

'Байна уу? Ким Тэхён таныг сонсож байна.'

Түүнийг хэлэв үү? Үгүй юу? Жонгүгийн уйлах дуу өөдөөс нь сонсогдоход Тэхён хачин болоод явчихав.

'Ж-Жонгүгаа.'

Нэрийг нь дуудах төдийд л Жонгүгийг хэсэгхэн хугацаанд ямар их санасанаа бодон хоолой нь зангираад ирэв.

'Ахаа та хаана байгаа юм бэ? Би таныг зөндөө их санаж байна. Таныг ирнэ гэж бодоод зөндөө хүлээсэн.'

Үгээ гүйцээж чадалгүй уйлсаар дуу нь тасран ихэр татах нь сонсогдоно.

'Ах нь удахгүй очих болохоор хүлээж байгаарай. Чи их сайн хүү болохоор ахиж уйлж болохгүй шүү. За юу?'

Тэхён түүнээс тийм гэсэн хариу авсныхаа дараа шуудхан таслан доош суун хяналтгүй цохилох зүрхээ даран санаа алдав.

'Жон Жонгүг чи намайг яагаад л байна даа.'
























What's good??
Next chapter +85
💜🍑

°°My Alpha°°Where stories live. Discover now