22

1.5K 216 8
                                    

Жонгүгаас холдсоноос хойш 17 хоног.

Диваажингаас явж тамд ирсэн 17 хоног.

--

Тэхён бодол болсоор цонхны гадна жаргалтай нь аргагүй инээмсэглэх хоёр залуу руу харна. Хэдий тэд ядуу бас мөнгөгүй байлаа ч бие биетэйгээ байхаараа дэндүү аз жаргалтай харагдана. Харин Тэхён өөрийгөө өрөвдөж байлаа. Мөнгө, эрх мэдэл, хүч чадал гээд бүх юм түүнд бий. Гэвч тэр хайртай хүнээ хамгаалж чадалгүй орхиод явчихсан.

'Новш гэж!'

Нүднээсээ тарчлалын нулимс унагахдаа тэрээр түүнийг бодон тэвчихийг хичээнэ. Гэвч цаанаасаа урсаад гарж ирээд байгаа энэ их нулимсыг яалтай билээ.

'Тэхён?'

Хаалга онгойх чимээ гарч Намжүүн орж ирсэн нь мэдэгдэнэ. Тэрээр өдөр бүр түүнийг сэтгэл санаагаар дэмжихийг хичээн үргэлж хажууд нь байсаар ирсэн.

'Я-Яасан?'

Уйлснаасаа болж ихэр татсаар хэлэхэд Намжүүн түүнийг өрөвдөж байлаа. Түүний нүдэнд Тэхён үргэлж хүчирхэг гайхалтай нэгэн болж харагддаг байсан. Харин одоо хамгаас сул дорой, ганцаардмал, хайраар дутсан нэгнийг тэр нүднийхээ өмнө олж харж байлаа.
Хайр хүнийг ийм л болгодог аж. Нэг бол хэт их аз жаргал
Эсвэл хэт их зовлог гуниг.

'Хоолоо идэцгээе. Хурдан буугаад ирээрэй.'

Хаалгыг зөөлөн хаасаар хэлэхдээ түүнийг бууж ирэхгүйг мэдэж байв. Гэсэн ч хэлэх ёстой юм шиг санагдсан учраас хэлсэн билээ.

--

Аяга таваг хагарах чимээнээр Намжүүн цочин сэрэхдээ Тэхёнийг ямар нэгэн тэнэг үйлдэл гаргаагүй байгаасай хэмээн дотроо залбирч байсан юм. Өнгөрсөн 17 хоногийн турш тэрээр 24 удаа амиа егүүтгэх гэж оролдсон учир Намжүүний дотор жийрхэж байсан юм.
Гүйсээр доош буувал Тэхён зүгээр л аягаа хагалчихсан байх юм идэж байсан бололтой амандаа хоол хийчихсэн байж байлаа.

'Өө Намжүүн уучлаарай. Гар халтираад унагаачихлаа. Буцаад унт даа.'

Хоол идсэн чигээрээ хэлэхэд Намжүүн өрөө рүүгээ явах гэж байснаа болин буцаад доош буун хагарч бутарсан хэсгүүдийг түүж эхлэв.

'Би өөрөө-'

'Чамд энийг үлдээж явчихаад юугаа бодоод хэвтэж байх уу?'

Намжүүн Тэхёнийг үг хэлэхийн завдалгүй сөргөөн үг хэлэв. Хэдийгээр Тэхён гаднаа инээмсэглэж байсан ч дотроо ямар их зовж шаналж байгааг Намжүүн бага ч болов ойлгож байлаа. Тэр ч бас ийм явдалтай учирч байсан болохоор.

'Одоо явж унт даа. Үлдсэнийг нь би цэвэрлэе.'

Тэхёнийг өрөө рүүгээ явсаны дараа Намжүүн сандал дээр суун хуучнаа дурслаа. Түүний хамгаас их хайрлаж явсан нэгэн өөр залууд хайртай болж дараа нь түүнээсээ болж нүдэн дээр нь амиа егүүтгэснийг тэр дурсан суулаа.

'Хонгор минь?'

Амандаа үгэлсээр мэгштэл уйлах түүний дүр зураг. Хэн ч харсан өрөвдөөд очоод тэврээд хамт уйлахаар тийм л өрөвдөлтэй.

--















Eey oruulla shu😂
Ghde jhon boginhon bolcloo💖
Ghde vote setee haramlahgu uguure💖💜

°°My Alpha°°Where stories live. Discover now