25

1.6K 247 25
                                    

Тэхён явснаас хойш 1 жил.

Харанхуйд дасч, өөрөө түүнийхээ эзэн хаан нь болсон 1 жил.

--

'ЖэйКэй!!!'

Байшинг дүүргэтэл орилсоор арын хаалгаар орж ирэх охин байшинд байгаа хүн бүрийг сэрээх шиг л болно. Тэрээр гартаа ууттай зүйл барьчихсан байх ба инээсээр Жонгүгийн өрөө рүү оров.

'Хонгор минь миний юу авсныг хар даа?'

Охин гаран дах ууттай зүйлээ шажигнуулсаар хэлэхэд Жонгүг орноосоо толгойгоо өндийлгөхдөө дэрээ аван түүн рүү шидэж орхих нь тэр.

'Намайг битгий ингэж дууд гэж хэлсэн байх аа! Жан Хэжүн!'

Түүнийг ингэж хэлэхэд Хэжүн инээсээр ууттай зүйлээ харуулахад Жонгүг инээмсэглэх нь тэр.

'Хөөрхөн юм.'

Хос цамцыг харчихаад Жонгүгийн толгойн дотор хэн нэгний хоолой зурс хийн орж ирэх нь тэр. Гэхдээ тоохгүйг хичээн инээмсэглэн Хэжүн рүү харна. Тэр дэндүү азтай охин. Хайртай хүнээ өөртөө татаж, үүрд хажуудаа уяж чадахаар болсон. Гэвч Жонгүг...
Хэлэхээс өөрийг хийж үзээгүй. Хайр, үерхэл гэж юу болохыг ч бүрэн мэдэхгүй. Бага зэрэг өрөвдмөөр ч юм шиг...

'Новш!!'

Бодолд дарагдан суухдаа Жонгүг цаг руугаа хальт харвал 10 өнгөрч байх ба бэлтгэлийн цагаасаа бүтэн 1 цаг хоцорчихсон байв. Яарсаар босон хувцсаа өмссөөр нэг л мэдэхэд Хэжүний хажуугаар салхи татуулсаар гараад явах нь тэр. Бүтэн хоёр буудал хэрний газар гүйсээр дөрвөн давхар барилга руу орохдоо багшаасаа хэрхэн зүгээр өнгөрөх талаараа бодож байв.

'Жон Жонгүг!'

Заал руу ороход л өөдөөс нь шууд багш нь орилов. Жонгүг ч инээсээр хамгийн ойрхон байсан сандал дээр очин хурдхан хувцсаа солихдоо дээд үеийнхээ ахыг олж харав. Түүний шүтээн болох ах.

'Өө Жонгүг. Ирчихсэн юм уу?'

Инээсээр Жонгүг рүү очин үсийг нь арзайлган хэлэхэд Жонгүг толгой дохин бүсээ бүсэлнэ. Түүний бүс хар улаан өнгөтэй бол ахынх нь бүс нь хар өнгөтэй байв.

'Бэлтгэлээ эхэлцгээе.'

Ах нь ингэж хэлчихээд түрүүлээд талбай руу гарахад Жонгүг араас нь даган талбай дээр гараад л шууд ялагдаж эхлэв. Ойролцоогоор 18 удаа өрсөлдсөний эцэст ганцхан удаа азаар ялсан нь ах нь хөлөө хазгай гишгэчихсэнд байв.

'Өө найз охин чинь ирчихэж.'

Хаалга руу харвал Хэжүн ирчихсэн байх ба гартаа уух зүйл барьчихсан инээгээд зогсож байлаа. Жонгүг ч инээсээр гүйн очоод барьж байсан уух зүйлийг нь нэг амьсгаагаар ууж дуусгав.

'Би явж бэлэг сонгох хэрэгтэй байна, хамт яваач?'

Хэжүн утсаа оролдсоор хэлэхэд Жонгүг эхэндээ гайхсан ч хоол авч өгнө гэхийг сонсоод шууд явахаар болсон юм.

--

Тэд хамтдаа их дэлгүүр орж хос бугуйвч авчихаад цааш түргэн хоолны газар оров. Жонгүг ч өлсөж байсан учир гахай шиг л чихсээр Хэжүнийг идэхээс ч өмнө идээд дуусгачихав. Тэндээс гаран харих замдаа алхахаар шийдэн юм ярин алхаж байтал замын эсрэг талд зайрмагний мухлаг харагдахад Жонгүг гүрийсээр байгаад гурван давхар шоколадтай авахуулж идсэн юм.

'Чи ч ёстой гахай нохой шиг л идэх юм даа.'

Хэжүн ингэж хэлчихээд ганцаараа инээсээр явахад Жонгүг ч зайрмагаа идсээр даган алхана. Гэнэтхэн Хэжүн Жонгүгийг сугадаад авах нь тэр. Жонгүг гайхан түүн рүү харвал хөмсөг зангидчихсан байлаа.

'Өглөөнөөс хойш намайг нэг хүн дагаад байх юм! Чи намайг хүргээд өгөөч.'

Хэжүн сугадсан гараа чангалсаао хэлэхэд Жонгүг аргагүйн эрхэнд толгой дохьсоор зайрмагаа үмхтэл буруу хоолойгоор нь орчихсонд Жонгүг үхэхээ шахсан юм.

'Аятайхан ч юм идчихээ чадахгүй чи нээрээ!'

Жижиг цүнхнээсээ алчуур гаргаж ирсээр Жонгүгийн амыг арчихад Жонгүг инээмсэглэн түүний гарыг болиулан өөрөө арчина. Санамсаргүй нүднийхээ булангаар танил дүр төрх олж харахдаа тэрээр сандарч эхлэв. Ким Тэхёнтой усны дусал мэт адилхан залуу булангийн цаанаас тэднийг ажиглаад зогсож байсан юм. Жонгүг тэр зүг рүү эрчээрээ гүйсэн ч аль хэдийн тэднийг орхиод сүлжилдэн алхах хүмүүс дунд замхраад орчихсон байлаа.

'Яах аргагүй Тэхён ах байсан.'

Зүрхэндээ тус газраа гараа тавьсаар амьсгаагаа дарахыг хичээхдээ бүтэн нэг жилийн дараа түүний төрхийг харсандаа тэр хэмжээлшгүй ихээр баярлаж байсан юм.

--

Таныг хараад зүрхэндээ ахин догдлолыг мэдрэхдээ би аз жаргал, гуниг хоёрыг зэрэг мэдрэх шиг боллоо.




















Udaan uulzsangu shu😂
Zza ter c yhv daraagiin hesgiig ene doloo honogtoo bagtaagaad oruulna chdval 2iig😂❤ Vote buu harmla✋

°°My Alpha°°Where stories live. Discover now