4

2.3K 259 13
                                    

Хичээл амраад удаагүй байсан тул Тэхён сургууль дээрээ очин зарим нэг дүнгээ ахин шалгаж байлаа. Мэдээж түүнд дүн чухал. Сайн дүнтэй байж л сайн сургуульд орж чадна гэж тэр боддог.

'Бас ч гэж гайгүй дүн байна шүү. Зун ажил хийдэг юм бил үү?'

Түүнийг ингэж бодоход түүний толгойнд Жонгүг орж ирэв. Тэрээр урьдын адил өөрийн мэдэлгүй инээмсэглэн сургуулиас гаран алхана.

'Тэгэхээр одоо надад чөлөөт цаг хангалттай байгаа болохоор ганц найз Жиминтэйгээ уулздаг юм бил үү?'

Утсаа гаргаж ирэн Жимин рүү залгахдаа тэрээр нэг зүйлийг санав.

'Нээрээ Жимин чинь Бусанд байгаа шүү дээ. Дандаа мартах юм даа.'

Өөртэйгөө ярин инээмсэглэсээр явахдаа яагаад ч юм гэр лүүгээ тойрж явахаар шийдэв.

Удалгүй түүний өөдөөс танил царай гарж ирэв.

'Өө Тэхён ахаа. Таныг зөндөө удаан ирэхийг хүлээлээ.'

Түүнийг инээмсэглэхэд үүдэн хоёр шүд нь их хөөрхөн харагдаж байлаа. Дээрээс нь тэрээр яг л туулай шиг харагдаж байлаа.

'Х-Хөөрхөн юм.'

Тэхён өөрийн мэдэлгүй амнаасаа эдгээр үгсийг гаргачихав.

'Баярлалаа.'

Жонгүг хөлөөрөө газарт юм зурсаар ичингүйрэн хэлэв.
Яагаад ч юм бэ Тэхёний зүрх зогсох нь уу гэлтэй маш хурдан цохилж байлаа.

'Нээрээ намайг удаан хүлээсэн гэсэн. Яагаад хүлээсэн юм?'

Тэхён арай гэж тайвширчихаад түүнээс асуувал Жонгүг гэнэт санасан бололтой цүнхнээсээ ууттай жигнэмэг гаргаж ирээд түүнд өгөв.

'Ээжтэй хамт танд зориулж хийсэн юм. Амтархан идээрэй.'

Тэрээр ингэж хэлчихээд гүйгээд явчихав. Харин Тэхён байрандаа зогссоор л.

'Ү-Үнэхээр х-хөөрхөн юм.'

Түүний нүүр нь улайн, зогсолтгүй хурдан цохилох зүрхээ дарна.

--

Тэхён гэртээ орж ирэхдээ нүүрнээсээ инээмсэглэл салгасангүй.

'Ганцхан надад зориулж хийсэн.
Ганцхан надад.'

Тэрээр ингэж хэлчихээд дэр аван нүүрэндээ наан орилов.

'Чи хэтэрхий хөөрхөн бас эгдүүтэй юм Жонгүг.'

Орон дээрээ зүгээр хэвтэхгүй тийчигнэсээр 2 цагийг өнгөрөөв. Их л аз жаргалтай байгаа бололтой.

°°My Alpha°°Where stories live. Discover now