20

1.6K 228 41
                                    

Өглөө болж нарны хурц гэрэл Жонгүгийн нүүрэн дээр тусан сэрэхэд тэрээр өрөөндөө орь ганцаар байгаагаа мэдэв.

'Босчихсон юм байх даа?'

Доош буун гал тогоо ортол алга.
Угаалгын өрөө, зочны өрөө, арын талбай, хувцасны өрөө гээд түүний хайж байсан нэгэн хаана ч байсангүй.

'Аав, ээж!!!'

Түүний цахир хоолой байшингаар нэг тархан аав ээж хоёрынх нь чихэнд мөн хүрээд амжлаа.

'Юу болсон бэ?!'

Хоёул сандран бууж ирэхдээ хүүгийнхээ нулимсаар дүүрч, гуниг болон үзэн ядалт тээсэн харцтай тулгарав.

'Тэхён ах хаана байна!'

Түүний хоолой үнэхээр л гунигтай бас уурласан өнгө аяс гаргаж байв. Мэдээж тэр яг одоо аав ээж хоёрыгоо маш ихээр үзэн ядаж бас гомдож байлаа.

'Хүү минь. Эхлээд тайвшир тэгээд бид хоёрын ярихыг сонс.'

Ээж нь тайвнаар хүү рүүгээ ойрттол түүнийг арагш нь түлхээд өрөө рүүгээ оров.
Аав ээж хоёр нь араас нь орвол яаран хувцсаа өмсөж байлаа.

'Өчигдрөөс эхлээд хачин аашлаад байсан юм? Ажил хйидэггүй хүн юугаараа томилолтонд явах юм?'

Жонгүг буцан өрөөнөөс гүйн гарахдаа өрөөний буланд байдаг Тэхёний үүргэвчийг олж харсангүй. Тэр өөрийнхөө бодож байсан зүйлийг биелэлээ олсонд маш ихээр уур нь хүрж байв.

'Бүх зүйл аав ээж хоёрын буруу!'

Амандаа үглэсээр гутлаа өмсөхөд ээж нь түүнийг араас нь хүчтэй тэврэв. Түүний нүднээс нулимс нь дундрашгүй далай мэт л урсан гарч байлаа. Өөрөө ч захирч чадахгүйгээр.

'Яагаад! Яагаад ганцхан намайг ингэж зовоогоод байгаа юм бэ?'

Нүүрээ дарсаар доош суухад аавынх нь санаа алдах нь сонсогдов. Тэрээр ээж нь биш аав нь л энэ бүхнийн хийсэн гэж бодон аавыгаа үзэн ядаж эхлэв.

'Энэ бүхэн таны л буруу! Та л түүнийг явуулсан!'

Түүний аав руугаа харах харц.
Юугаар ч илэрхийлэх боломжгүй тэр харц.
Гунигтай гэвэл үгүй ээ.
Уурласан гэвэл бас л үгүй ээ.
Цөхөрсөн гэвэл бүр ч үгүй.

Түүний харц юуг ч илэрхийлэмгүй
тийм л хоосон
бас аймшигтай
байсан юм.

'Жонгүгаа?'

Хорвоо ертөнцөөс тасран аав руугаа аймшигтайгаар цоо ширтэн байсан түүнийг ээж нь бодит ертөнцөд авчрав.

'Чи зүгээр үү?'

Ээжийнхээ санаа зовсон харц болон аавынхаа дургүйцсэн харцнаас тэрээр аль хэдийн залхаад эхэлчихэв.

'Яадаг ч байсан би түүнийг олох болно.'

Түүний шийдэмгий хэлсэн өгүүлбэрийг аав нь тэр дор нь үгүй хийчихэв.

'Чи одоо түүнтэй ахиж уулзаж чадахгүй!'

Жонгүг байрандаа зогсон аав ээж хоёр луугаа эргэж харав.

'Юу гэсэн бэ?'

Ахиад л нулимс.
Түүний нүднээс урсах нулимс.
Гуниг дүүрэн нулимс.

'Ахиж уулзахгүй гэж байна! Харин одоо өрөө рүүгээ ор!'

Аав нь зандрангуй хэлэхэд Жонгүг түүн рүү анх удаа урам хугарсан харцаар харсан юм.  Түүний нүдэнд аав нь үргэлж хүчирхэг бас сайхан сэтгэлтэй нэгэн байсан. Харин одоо түүний нүдэнд аав нь хэзээ ч байгаагүй тийм л нэгэн шиг болсон байлаа.

'Яагаад?'

Чимээгүйхэн хэлсэн үг нь аавынх нь чихэнд хүрэхээсээ өмнө агаарт сарнин алга болов.

'Яг одоо өрөө рүүгээ яв гэж байна!'

Энэ удаа илүү захирангуй болсон байх ба ээж нь аавыг нь болиулахыг хичээн байж байв.
Харин Жонгүгт ямар ч хамаа байсангүй.
Аавынхаа хажуугаар салхи мэдрүүлэн зөрөхдөө сэтгэл зүсэм үг хэлэн шатаар дээш өгслөө.

'Тан шиг арчаагүй эцэгтэй байх гэж!'

Өрөө рүүгээ орсны дараа доод давхарт аяга таваг хагарах болон ээжийнх нь орилох түүнд дуулдав. Яг одоо Жонгүг цаашдаа юуны тулд амьдрах ёстойгоо бодож байлаа.
Түүний хувьд Тэхён бол бүх зүйл, бүх л ертөнц нь байсан. Гэхдээ одоо тэр нэгэн байхгүй учраас тэрээр амьдрах ямар хэрэг байгааг бодон байлаа.

'Амьдрал надаас үүрд яваад өгөхөөр би цаашдаа амьд яваад ямар хэрэг байна. Амьдрах хүсэл байхгүй байхад амьсгал авах нь юуны учир вэ? Тэр л нэгэнтэй учрахын тулд төрсөн атал яагаад?'

Өвдөг дээрээ сөхрөн уйлахдаа өчигдөрхөн энэ өрөөнд Тэхёнийг үнссэнээ санан бүр их уйлав.

'Тэгж их найдлага төрүүлчихээд ингээд л яваад өгөх байсан юм бол? Яах гэж намайг үнсэж байгаа юм бэ?'

Анхны бас эцсийн хайр нь байсан хүн нь явахад түүний сэтгэл зүрх урагдаж, тархи нь хоосорч байлаа. Түүний доторх шаналан уйлж, орилж буй дуу хоолойг хэн ч сонсохгүй байсан юм. Хэн ч.



















Hiiii?
Yu bcganda. Ern caashda u boln gej bdj bnda. Gunigtai tugsgul avmaar bnu? Esvel jargaltai umu? Zza oir oirhon oruulj bga um cin set vote ntre bitii haramlaarai💖

°°My Alpha°°Where stories live. Discover now