23

1.5K 217 11
                                    

Жонгүгээс холдсоноос хойш 1 жил.

Өвдөлт тарчлаан дунд өнгөрүүлсэн 1 жил.

--

Тэхён орноосоо босохдоо толгойгоо хүчтэй өвдөхийг мэдэрнэ. Өнгөрсөн шөнө уусан хоёр шил виски түүний толгойг хангалттай өвтгөнө. Гэвч зүрх сэтгэлдээ мэдэрч буй өвдөлтийг яахан гүйцэх билээ.

'Ашгүй үхэх гэж байгаа юм байх даа?'

Шатаар буун доош гал тогоо руу орвол Намжүүн хоол хийн зогсох ба Тэхёнийг харчихаад хөнгөн инээд алдав.

'Хар кофе уух уу?'

Намжүүн кофе чанагч руу харсаар хэлэхэд Тэхён толгой сэгсрэн зүгээр л хүйтэн ус уухыг сонголоо.

'Өчигдөр чи хаагуур явсан юм?'

Намжүүн ахин ам нээхэд Тэхён бодож байгаа бололтой хэсэг доош харан суулаа. Дараа нь зөөлөн инээмсэглэсээр усаа ахин балгав.

'Жонгүгийг харахаар явсан юм.'

Түүний инээд жирийн харагдах ч ардаа ямар их гунигийг нуусныг хэн ч үл мэднэ.
Намжүүн толгой дохьсоор шарсан өндгөө Тэхёний урд тавив.

'Надаас түүнийг асуухгүй юм уу?'

Өндөгнийхөө шарыг хагалсаар хэлэхэд Намжүүн инээмсэглэн толгой сэгсрэв.

'Тэгээд Жонгүг ямархуу байна даа?'

Тэхёний нэхсэн асуулт эцэст нь түүн дээр ирэхэд өндөгнийхөө шараар тоглон суунгаа санаа алдах нь тэр.

'Тэр сайн харагдаж байсан.'

Намжүүн Тэхён руу эгцлэн харвал инээмсэглэж байсан хэдий ч нүднээс нь нулимс урсах нь харагдана. Хичнээн гунигтай.

'Жаргалтай харагдаж байсан.'

Намжүүн зүгээр л толгой дохин суух ба Тэхён нэг л мэдэхэд өөрийгөө уйлчихсан байгааг анзааран нулимсаа арчин хүчээр инээмсэглэв.

'Тэр найз охинтой болчихсон байна лээ. Бас түүнийгээ их хайрладаг байх шиг байсан. Хамтдаа инээлдээд л. Би өглөөнөөс орой хүртэл тэднийг дагасан. Тэгээд тэд зайрмаг авч идээд хамтдаа үнэхээр сайхан харагдаж байсан. Бас-'

'Тэхён?'

Найзынхаа хичнээн их шаналж байгааг Намжүүн хангалттай ойлгож байв. Тиймээс зүгээр л түүнийг ахиж Жонгүг гэх хүнийг санахааргүй болтол нь ухаан оруулах төлөвлөгөөтэй байв.

'Одоо ингэж өөрийгөө зовоох хэрэг чамд байхгүй. Зүгээр л түүнийг тайван орхи! Тэр чамд хайртай байхаа больчихсон!'

Намжүүн ингэж хэлчихээд Тэхён руу харвал тэрээр зүгээр л хоосон газар луу ширтэн инээмсэглэн сууна.

'Би чадахгүй юм шиг байна?'

Тэхёний нүднээс ахин нэг удаа нулимс дуслах үед Намжүүн юу хэлснээ ухааран гэмших шиг болно. Удаанаар босон Тэхёнийг очин тэвэрвэл тэрээр удаан гаргаагүй нулимсаа гаргаж байгаа юм шиг л эцэс төгсгөлгүй уйлж байв.

--

Хичнээн хүссэн ч авч чадахгүй зүйл гэж байдаг юм байна.


















Za u bcgaanda?
Uulzaagu ih udla. Shin jiler goy baicgaasnu? Oiriin ued joohn emorood bga bolhor setgel sana demjsen urt setggdel uldegere.
Hairtai shu

°°My Alpha°°Where stories live. Discover now