12

1.9K 243 7
                                    

'Ямар нэгэн зүйл буруу байна!'

Тэхён амандаа бувтнасаар машинаас буун өндөр барилга руу орлоо. Түүнд энэ газрын өнцөг булан бүр нь эвгүй мэдрэмж төрүүлж байлаа.

'Хөөе хэн ирснийг хараач. Манай царайлаг залуу Ким Тэхён байна шүү дээ.'

Хажуу тийш дуу гарсан зүг рүү харвал нэгэн эмэгтэй зогсож байлаа. Тэхён түүнийг харсан ч хараагүй юм шиг дүр үзүүлэн хажуугаар нь салхи татуулан зөрөв.

'Би чамд анхнаасаа хэлсэн. Чи ийм зүйл болохыг мэдсээр байж миний үгнээс зөрсөн. Одоо чиний шийтгүүлэх цаг чинь ирсэн.'

Бүсгүй өсгийтэй гутлан дээрээ тог тог хийн алхсаар гараад явчихав. Тэхён ч элдвийн юм бодолгүй цааш явсаар бусдаас хамгийн өвөрмөц хийцтэй хаалганы урд очив. Тэрээр өөрийгөө сандран чичирж байгаагаа мэдэрч байлаа.

'Болох ёстой юм болохоороо л болог.'

Хаалгыг хүчтэй түлхэн орохдоо Тэхён өөрийгөө зоригжуулахын тулд Жонгүгийг бодов. Өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулахдаа түүнийгээ ёжилсон болж өөрчлөв.

'Сайн уу?! Ямаршуухан амьдарч байв даа?!'

Түүний ярианы өнгө аяс, гаргаж буй үйлдэл нь цаанаа л нэг өдсөн шинжтэй байв.

'Сайн сууж байсан уу? Ямархуу байв даа. Надаас мөнгө хулгайлж зугатаад.'

Өөдөөс нь харан суух ахимаг насны залууг Тэхён үнэн голоосоо үзэн ядаж байлаа.

'Тэгээд юуны учир намайг дуудуулав. Би лав танай танхай амьтад шиг зав нь дэндсэн хүн биш шүү!'

Тэхён гарандаа байх гоёмсог бөгжөө эргүүлсээр хэлэхэд ахимаг насны залуу инээмсэглэн урдаа байх аягатай вискинээс балгалав.

'Чи ч том болжээ. Анх чамайг олж авахад чи их арчаагүй амьтан байснаа мэдэх үү? Харин хэн чамайг тийм газраас ийм өндөрлөгт гаргасныг сайн санаарай даа.'

Ахимаг насны залуу инээсээр хойш суудлаа налахдаа Тэхёний хүйтэн харцтай тулгарав.

'Тэгээд наад үгээрээ юу хэлэх гэсэн юм! Яасан сүрдүүлмээр санагдаа юу! Аливээ тэгээд сүрдүүлээч дээ нохойн гөлөг минь!!!'

Тэхёний уур хилэн яагаад ч юм гэнэт асан одоогийн байдлаар бүгдэнг нь алахад ч бэлэн байлаа.

'Би нээрээ их хачирхалтай зүйл олсон шүү. Чи чинь омега бил үү? Ахх манай залуусд чи ч их таалагдана даа. Даанч би хүн чанартай хүн юм болохоор яахав чамайг зүгээр өнгөрөөе.'

Тэрээр ийн хэлчихээд Тэхёний урд хавтастай юм шидэв. Тэхён аван задлахад түүний төсөөлж ч байгаагүй юм байх нь тэр.
Жонгүгтэй хамт байгаа мөч бүрийг нь авсан байлаа. Гэрт нь унтаж байгаа зургийг нь хүртэл.

'Ч-Чи муу яаж!!!'

Тэхён одоо ч цочирдсон байсан учир олигтой ч үг хэлж чадахааргүй байлаа.

'Чамд тавих болзол байна.
Хэрэв чи наад бяцхан жаалынхаа ирээдүйг сайхан байлгахыг хүсэж байвал миний болзлыг хүлээж авах л болох нь дээ.'

Ахимаг насны залуу ёжтой инээсээр түүн рүү харвал Тэхён зүгээр л доош харан сууж байлаа.
Удалгүй тэрээр толгой дохиход залуугийн сэтгэл нь ханасан бололтой санаа алдах нь тэр.

'Тэгэхээр би анхнаасаа л чамд хэлж байсан. Лисатай гэрлээд цаашдаа чимээгүй амьдарвал би чамайг алахгүй өршөөе гэж.
Харин энэ удаа чамд ямар ч сонголт байхгүй.'

Тэхён түүн рүү зэвүүцэн харсаар босоход залуу түүнийг зогсоов.

'Яахав чамд хэцүү байвал салах ёс хийх 2 сар өгье. Би хэлсэн хүн чанартай хүн гэж.'

Ахимаг насны залуу хойш алхан өөртөө виски аягалах бол Тэхён хэсэг зогсож байгаад гарахаар хаалга руу дөхөв. Мэдээж урьдын адил гарахдаа хамгийн ойр байсан залууг өшиглөчихөөд яваад өгөв.

Тэрээр барилгаас гаран алхахдаа ямар нэгэн зүйлийг нухацтай бодож байлаа.

'Хөгшин өвгөн чинь юугаа л сэдээд байгаа юм бэ дээ!'













Ээе царайлагуудаа удаасанд уучлаарай❤ Заза илүү дутуу юм ярилгүй дараагийн хэсэг +60 шүү❤❤❤
Бас 200 дахь followers дээрээ гэнэтийн бэлэг барих болноо😄❤❤

°°My Alpha°°Where stories live. Discover now