Үг өгүүлбэр бүрийг нь ойлгож, удаан уншихийг хүсч байна. Дэндүү ихээр нандигнан бичиж байгаа тул хайрлаж өгөөрэй.
🌒evonne🌒
_________________________________Өдөржингөө гэртээ хэвтэх би түүний дуулахыг сонсоод зуршил болчихсон байв. Яг өдрийн 1 цагаас эхлэх түүний тийм ч сайн биш дуулалт болон гайхалтай өвөрмөц үглэх чадварыг сонсон, миний мэдэхгүй зарим нэг дуун дээр шал хөдөлгөн бүжиглэхийг би мэдэрдэг. Энэ бяцхан тоглолт 5 цаг хүртэл үргэлжлэх ба үргэлжлүүлээд даралтат хөгжмийн ая эгшиглэж, үе үе сонсож байгаагүй чанга аяз дуугарахад би түүнийг дуу зохиодог болов уу хэмээн бодно. Яг л дэргэд минь суугаад дуулж байгаа мэт сонсогдох түүний хоолой хэзээнээс ч юм надад тайвшралыг өгдөг болчихсон ба би түүний дуулахыг сонсохын тулд ажилдаа хүртэл явхаа больсон. Бүр яг түүний унтаж сэрэх цагт тааруулж, хооллох цагийг нь ч бас андахгүй мэддэг болсон. Нэг ёсондоо би өөрөө ч үл мэдэм хачирхалтай хүчээр түүнд татагдан, түүний хэмнэлээр амьдарч, бас түүнийг өөрөөсөө ч илүү мэдэж эхлээд байлаа.
Түүний инээдийг сонсоод би дагаж инээнэ. Заримдаа түүнийг дагаж бүжиглэнэ. Өөрөө ч мэдэлгүй түүний аяыг даган бүжихдээ би инээхээ огтхон ч больдоггүй. Нүүрэнд минь "чи хэзээ ингэж инээдэг байсан юм бэ?" гэмээр инээмсэглэл тодроход би өөрийгөө дэндүү бүр дэндүү ихээр аз жаргалтай байгааг мэдэрлээ. Сонин юм шүү. Ямар нэгэн зүйл ярих нь байтугай царайг нь ч харж үзээгүй эрхэмээс би дэндүү их баяр баясал болоод хайрыг мэдэрч, түүнийхээ хэрээр би өдөр өдрөөр өөрчлөгдөж байв. Алхам тутамдаа би чимээгүйхэн инээмсэглэх болж, ажилдаа ч тэр амьдралдаа ч анхааралыг дээд цэгт тавьж, тэр хэрээрээ амжилт хүртэл надаас салахаа больжээ.
Би гайхаж байлаа. Түүний тавьсан аян дээр тэнэг юм шиг л эвсэлтэй үгүй нь хамаагүй, хачин бүжиг хийхдээ өөрийгөө дэндүү ихээр гайхаж байв. Хүн өөрчлөгдөж байгаагаа хэн нэгэн хэлэхээс нааш өөрөө анзаардаггүй шүү дээ.Гэтэл би анзаарч байв. Бүр үсний ширхэгээ хүртэл анзаарах нь тун хачирхалтай. Долоохон хоногийн өмнө засуулсан үс минь хоёр см хэртэй ургаж, арьс минь урьд хожид байгаагүйгээрээ гялтганан харагдаж, гадаад төрхөөсөө илүүтэйгээр би дотоод сэтгэлдээ шинэ хүн болон өөрчлөгдсөн байх юм. Утсан дээрээ ганц ч зураг дарж үзээгүй би хэзээнээс ч юм уран зураг сонирхох болж, өөрөө ч мэдэлгүйгээр бүжгийг дугуйланд бүртгүүлсэн. Хэнд ч юм зориулж хоол хийхийг сурч, боломж гарвал дуу дуулж өгөх юмсан гэх энэ бүх хүсэл түүнээс л үүдэлтэй бололтой. Магадгүй миний 25 нас хүртэлээ хайж ирсэн зүйл яг энэ хананы цаана, өхөөрдөмөөр инээгээд, өөрөөрөө бахархан суугаадаа.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.