- Хусог-аа захирал чамтай уулзъя гэнээ.
Бэлтгэлийн зааланд дуулж суухад менежер ах ийн хэлж би барьж байсан савтай усаа шидсээр яаравчлан захирлын өрөөлүү гүйлээ. Учир нь нэг хором ч гэсэн алдахыг хүсээгүй юм.
- Орж болох уу? Захирлаа.
- Өө ороод ир. Яг чамайг хүлээж байлаа.
Би сандарсандаа гараа өмдөндөө хурдан хурдан үрээд яг түүний өөдөөс харсан суудалд суухад тэр намайг хэсэг ширтэн суув.
- Тэгэхээр ийм байна. Жон Хусог.
Түүний нухацтай хоолойноос би айн бага зэрэг чичирч бараг л найдлага тасраад байлаа.
- Чи бол манай компаний гялалзаж яваа шинэ од. Хэдхэн сарын дотор ийм амжилттай явна гэдэг хэдэн сая хүн дундаас нэг тохиох л аз гэж би бодож байна. Тийм болохоор бид чамайг алдахыг хүсэхгүй байгаа.
- Чиний хүсэлтийг сонсож үзсэн. Эхлээд сонсоод гайхширсан ч гэлээ хүний л амьдрал хойно чиний хайр сэтгэлийг би яаж үгүйсгэж чадах билээ. Тийм болохоор хүсэлтийг чинь хүлээж авъя. Би хүн болгонд ингэж сайхан хандаад байдаггүй шүү. Чи үнэхээр хичээнгүй, бас ажил амьдралаа салгаж чаддаг болохоор чинь би чамайг дормоос гадуур амьдрахыг зөвшөөрч байна. Аа гэхдээ нэг болзолтой.
- Юу билээ захирлаа?
- Аль аль талаа бодоод чи үерхэлээ зарлахгүй байх ёстой. Ингэж чадвал бидний гэрээ цааш үргэлжилж, чи мөрөөдлөө биелүүлж харин бид мөрөөдөлдөө хүрэхэд чинь туслах болно. Мэдээж бид бас ашигаа авна.
Захирлын шуудхан хэлсэн үгс бараг миний амьдралдаа сонсож байсан хамгийн гоё үгс байсан. Ерөнхийдөө өөрт нь ашиглуулаад, тэгсэн хэрнээ өөрт нь мөнгө өгч байх саналыг надад захирал тавьсан ч гэлээ миний мөрөөдөл мөнгө биш тайз байсан билээ. Тийм болохоор би шуудхан л зөвшөөрсөн. Гэхдээ хамгийн гол нь би гэртээ бас түүнтэйгээ хамтдаа амьдрана гэдэг л миний анхаарлыг зайлшгүй татаж байв.
- Өнөөдөр эрт явлаа шүү хүүхдүүдээ. Сайхан амарцгаагаарай. Бэлтгэлийн өрөөнд хонож болохгүй шүү.
Би бэлтгэлийн өрөөнд орсон даруйдаа энд тэнд тарчихсан байсан зарим эд зүйлсээ нэг том цүнхрүү хийж аваад хувцасаа ч солилгүй гарахаар яарав.
- Харин ч та байнга зааланд хоносоор байгаад бид нар хонож чаддаггүй байсан юм. Өнөөдөр таныг эрт явж байгаа болохоор бид нар заавал хонох болно.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.