Зун эд халуун үедээ явж байлаа. Хусог бид хоёр гарахаас залхуу хүрсэн тул буйдан дээр эрхлэлдээд хэвтэж байсан юм. Тэр ард минь намайг тэврээд үсээр минь тоглож, харин би түүний дулаан цээжинд тэврүүлэн хэвтэж байхдаа амар амгалан гэгчийг ханатлаа мэдэрч байсан юм.
Тэр миний тайвшрал.
Инээдийг нь харж, баяслыг нь мэдрэхдээ түүнээс нь багахан ч болов надад оногдоосой гэж хүснэ. Түүний нүдийг ширтэж, амьсгалыг нь мэдэрч, урууланд нь шүргэх төдийд л сая сая огторгуй нүднээ харагдаж, түм түмэн одод сэтгэлд минь анивчдаг юм.
Тэр миний гуниг харуусал.
Үзэсгэлэнтэй нүднээс нь гомдол, цөхрөлийн бүлээн нулимс урсгаж, түүнээс нь хумсны толион чинээ хүртчих л юм бол намайг гийгүүлэх наран үгүй болж амьдрал минь тэр чигтээ түнэр харанхуйд автдаг юм.
- Тэхён? Кино үзэх үү?
- Ямар?
- Мэдэхгүй ээ. Чамайг санагдуулам кино байдаг болов уу?
Тэр толгой дээр минь үнсээд намайг тэврэн сууж, үсээр минь оролдоход би энэ бүхнийг бодит гэдэгт эргэлзэнэ. Саяхан л би түүнийг өөрийн болгох гэж хүсч байсан шүү дээ. Гэтэл би одоо түүний тэвэрт багтаад, эрхлээд, бүр үнсүүлээд сууж байх юм. Үүнээс илүү жаргал гэж хаана байна вэ?
- Од төрсөн нь. Энийг үзэх үү?
Хусог зурагтын удирдлага аван хэсэг сольж байгаад надад энэ киног үзэхийг санал болгов. Өмнө нь үзэж байсан л даа. Гэхдээ тэр үзье гэвэл би үзээгүй мэт дүр эсгэж, анх удаа үзэж байгаа юм шиг хариу үйлдэл гаргахад бэлэн байна.
- Намайг санагдуулам кино чинь энэ гэж үү?
- Мэдэхгүй ээ. Чамайг эндээс олох юм шиг санагдаад.
- Юу гэсэн үг юм би энд л байна шүү дээ. Аз жаргал чинь дэргэд чинь байхад битгий өөр газраас хайгаад бай.
Би түүгээр жаахан тоглоход тэр нүүрээ хүзүүнд минь шигтгээд инээд алдав. Тэгээд нүдээ аниад тэр чигээрээ хэсэг сууж байх зуур кино хэдийнээ эхлэчихсэн байлаа. Үнэндээ бидэнд киногоо үзэхээс илүү тэврэлдээд хэвтэх нь л сайхан байсан юм. Ганцаараа амьдардаг эр хүнд өөр хийх ажил гэж юу байхав байнга кино үзэж байсан болохоор энэ киног сайн мэдэж байлаа. Бараг л үг бүрийг нь цээжилчихсэн. Гэхдээ л үзэх бүрт гайхалтай мэдрэмжийг өгдөг байсан. Харин одоо Хусогтой хамт үзэж байгаа нь илүү гайхалтай байна. Үг бүрийг нь улам л ойлгож, яг л надад зориулагдсан юм шиг санагдана. Түүнтэй учирсанаас хойш секунд цаг бүр надад үнэ цэнэтэй байх болж, бас би хорвоо дээр яах гэж төрж, яах гэж амьд яваагаа одоо л ойлгож байна. Учир нь би энэ хүнийг л хайрлахын тулд оршин тогтнож байсан юм байна.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.