Хоёрдугаар сар талдаа орсон завгүй өдрүүд. Түүний царайг харж, уулзаж, ямар нэгэн зүйлийн талаар ярилцдаг болсоноос хойш би түүний дуулахыг бараг л сонссонгүй. Тэр өглөө хаашаа ч юм яаран гараад тэгээд орой орж ирэх болсон тэр өнөөх ярьж байсан ажлын ярилцлагандаа тэнцчихсэн бололтой. Тэгээд л ийм завгүй, дуртай зүйлээ ч огтхон хийхгүй байгаа байх нь. Харин би түүнд өгөх гэж авсан бугуйвчаа өдөр болгон ширтэж, хэзээ, хэрхэн, яаж өгөх талаар бодож хэвтсээр өдрийг бардаг боллоо. Тэр байхгүй бол амьдрал минь дэндүү уйтгартай юм.
Өнөөдөр ч мөн адил тэр өглөө яаран босч гүйсээр гэрээсээ гараад машиндаа орон суухыг би цонхоороо ширтэн зогсоно. Түүнийг ядаж л харсан болохоор би гунигтай ч гэсэн инээмсэглэчихээд ядаж ажилдаа очих нь зүйтэй хэмээн үзлээ. Хувцасаа сольж өмсчихөөд гэрээс гарвал тэнгэр дэндүү бүүдгэр. Цас хаялах нь уу гэж бодох ч бүр бороо орж мэдмээр. Түүнтэй хамгийн сүүлд уулзаж, ярилцсанаас хойш арваад хоног өнгөрч, уулзахгүй байх тусам бидний дунд үүсч байсан тэр хөндий орон зай улам л нэмэгдэх шиг санагдах ч надад түрүүлээд уулзах зориг байсангүй. Би яаж хичээвэл түүнийг дэргэдээ байлгаж чадах вэ? Яаж хичээвэл би түүний дэргэд үлдэж чадах вэ?
🌒
- Захирлаа энэ гэрээнүүд дээр гарын үсгээ зураарай. Удахгүй таны хэлж байсан төслийн загварыг үйлдвэрээс авчруулна. Та харах уу?
Би нүдний шилээ аван, гараараа хэсэг нүдээ нухлаад
- Өнөөдөртөө хэрэггүй дээ. Бодох юм их байна. Маргааш харъя гэлээ.
- Захирлаа маргааш амралтын өдөр. Бид аялалд явна гэдгийг санаж байгаа биздээ?
Тийм шүү дээ. Өвлийн баяр. Манай компаны уламжлалт баяр бөгөөд компани, үйлдвэр гээд л бүхий л ажилчид цугларсан 2 өдөр нэг шөнийг гайхалтай өнгөрүүлэхээр төлөвлөгддөг цаг хугацаа. Мартаж орхиж. Уг нь би энэ өдрийг хуруу тоолон хүлээдэг байсан ч мартчихсан байгаа нь бас л түүний буруу.
- Ойлголоо. Миний хэрэгтэй зүйл байна уу?
- Юу ч байхгүй ээ захирлаа. Та өөрөө өөрийгөө авчрахад л болно.
Туслах ийн хэлээд гарахынхаа өмнө ажлын цаг тарах болж байгааг сануулж, би ч санаа алдсаар өрөөнөөсөө гарлаа. Гадаа дотор арзайлгамаар хүйтэн байсанд би бушуухан машиндаа ороод харихаар хөдөллөө. Замаараа дахиад л өнөөх жимстэй халуун цайгаа авчихаад машиндаа дуу сонсон явна.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.