1.6 Бид дэндүү гунигтай.

649 93 13
                                    

- Зүгээр л аз жаргалтай байцгаая, тэгэх үү?

Ингэж хэлэхдээ гарнаас минь атган байсныг мартаж чадахгүй байв. Тэр яг энэ цаг мөчид зүгээр л аз жаргалтай байя гэж хэлсэн үү? эсвэл ирээдүйд, ер нь цаашдаа ч гэсэн аз жаргалтай байцгаая гэсэн утгаар хэлсэн үү гэдгийг би ойлгоогүй. Гэхдээ л тэр надтай байхдаа аз жаргалтай байхыг хүсч байгаа юм бол, мэдээж би түүнийг аз жаргалтай байлгахыг л зорино.

- Захирал сүүлийн үед их инээж, бас үе үе бодол болоод байсан. Шалтгаан нь та байжээ.

Намайг түүнтэй хамт ирж явахыг харсан туслах дөнгөж уулзсан даруйдаа л ийм юм яриад байв. Би ичиж үхэх шахсандаа түүнийг холдуулах гэж хичээсэн ч тэр бүр инээмсэглэж ирээд бидний талаар яриад байсанд би шуудхан л Хусогийн гарнаас атгаад туслахаас өөр тийш алхалж эхлэв.

- Хөөх, би бас чиний инээх шалтгаан гэж үү?

Би анх түүнийг шулуун шударга байгаад нь талархаж байсан ч одоо бол тийм биш. Би яаж энэ асуултанд нь хариулах болж байна аа?

- Юу л даа... Хмм тэгэхээр. Би нөгөө бараг анх удаа мм... Эрэгтэй найзтай болж байгаа болохоор л тэр байх л даа.

Бодож бодож хэлсэн хариулт минь ердөө л энэ. Би хэлсэн хариултаа бодон өөрийнхөө хэр тэнэгийг гайхсаар шүд зуун дээш хараад инээмсэглэх гэж оролдоход тэр дахиад л хөмсөгөө дээш өргөн уруулаа жимийн инээмсэглээд

- Аан. Найз болохоор л уу? гэлээ.

Найз болохоор л уу? Тэр надаас өөр хариулт хүлээж байсан хэрэг үү? Эсвэл зөвхөн надад л тэгж санагдаад байна уу?

- Юу... Хусог би чамд...

- Аааан. Тэгээл хэлчихгүй дээ. Найзууд угаасаа л нэг нэгнийхээ инээмсэглэх шалтгаан байдаг шүү дээ.

Тэр надруу харан чанга чанга инээж, мөрөн дээр минь цохин зөрөн өнгөрөхдөө манай ажилчидтай толгой дохин мэндэлж байв.

- Аа бөхийх хэрэггүй дээ. Захирлын найз юм чинь хэрэггүй ээ.

Маркетингийн албаны шинэ ажилтан ийн хэлээд тэдэнд бөхийн мэндэлж байсан Хусогийн өмнө санаа зовсон байртай зогсоход би инээдээ барьж ядаад хажууд нь очиж зогслоо.

- Чи намайг их муу захирал шиг харагдуулаад байна шүү золиг минь.

Хусогийн сүрчигний үнэр салхинд таран тэр аяар үнэртэх үед би түүний үнэрийг хүртэл харамлаж байв. Ийм нандин, сэтгэлд таатай үнэрийг зөвхөн ганцаараа л мэдэрмээр байна шүү дээ. Нүдээ аниад гүнзгий амьсгаа авахдаа би ийм харамч нэгэн байсан юм уу хэмээн өөрийгөө гайхаж байв.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now