- Захирлаа бид таны хайлгасан хүнийг олчихсон.
Ажлын өрөөндөө бараг л унтах шахаад сууж байсан би огцом нүдээ нээгээд сандалаасаа өндийлөө. Өчигдөр Хусог бид хоёр жаахан дүрсгүйтээд оройтож унтсан юм л даа. Тэгээд л одоо нойр хүрээд байгаа хэрэг. Намайг гэнэтхэн суудлаасаа боссонд туслах гайхаж харсан ч нээх юм бодоогүй бололтой гарт байх хавтастай бичгээ надад өглөө.
- За тэгээд хаагуур явсан байна? Энэ олон жил юу хийж? Мэдэгдэхээр юм байна уу?
Би бичгийг авсан даруйдаа суудал дээрээ буцан суугаад нээж үзэв. Эхний нүүрэн дээрх зургийг хараад л би энэ хүн Хусогийн ээж гэдгийг хэлүүлэлтгүй мэдсэн юм. Учир нь түүнтэй дэндүү адилхан инээмсэглэлтэй бүсгүй энэ зурагнаа буужээ. Бас л түүнтэй минь адилхан үзэсгэлэнтэй нэгэн. Хусог ийм гайхалтай нэгэн байгаад гайхах зүйл алга. Учир нь түүний ээж сахиусан тэнгэр шиг л нэгэн байна шүү дээ.
- Юу л даа захирлаа. Та өөрөө уншсан нь дээр байхаа. Хэлэхэд жоохон эвгүй байна л даа.
Туслах ийн хэлэхээр нь би түүнрүү нэг хачин харчихаад урдаа байх бичигний дараагийн хуудсыг дэлгэв. Төсөөлөөгүй зүйл.
Эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж буй Ким Жүён гэх томоор бичсэн үг.
- Энэ хүн ш-шоронд байгаа гэсэн үг үү?
- Тийм ээ захирлаа. Гэхдээ... Энэ хүн хэн болоод та ингэж их эрэл хайгуул болсон юм бэ?
- Дараа хэлье. Одоо надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй байна. Бас өнөөдрийн бүх ажлыг цуцал.
Туслах итгэл муутайхан толгой дохьчихоод гарсаны дараа сэтгэл нэг л тавгүйрхээд ирсэн тул би хэсэг цонхоор ширтэн зогсов. Тэр байнга л ээжийнхээ талаар ярьж, орхиод явчихсанд нь гомдон уйлдаг байсан шүү дээ. " Үрээ орхиж явдаг эх хүн гэж юу байсан юм" гээд л энгэрт минь уйлаад суудаг, заримдаа нэг зураг харахаараа гуниглаад дуугаа хураачихдаг түүнд минь энэ олон жил ямар хэцүү байсан бол? Уулзмаар байвч хаа байгааг нь мэдэхгүй, тэвэрмээр байвч тэртээ хол одчихсон эхийн энгэр.
Санагалзах тоолондоо түүнийг санасандаа хатаж хорчийх зүрхээ нулимсаараа услачихаад, нүдэндээ хуралдсан их уй гашуугаа "би зүгээрээ" гээд л далдалчихдаг сан. Үнэндээ тэр зүгээр байгаагүй бид хоёулаа мэднэ. Хайрлаж үзээд алдахыг би хамгийн гайхалтай зүйл гэж боддог. Энэ хорвоо дээр ийм гайхалтай хайр байсан шүү, би энэ хүнийг ингэж их хайрладаг байсан шүү, өөр хэн ч над шиг ингэж хайрлахгүй дээ гэж бодоод салах гунигтай хэдий ч аз жаргалтай төгсгөл. Харин хараахан мэдэрч ч үзээгүй хайраа, хүрэхээсээ өмнө алдах л хамгийн аюултай. Тэр бүгдийг чинь аваад явчихдаг юм. Цаг хугацаа, мэдрэмж, бодол санаа, оюун ухаан, бас тэгээд өөрийг чинь. Энэ бол эхлээгүй төгсгөл болохоор тэр. Бид ийм харилцааны үед эхлэлээ олох гээд л өнгөрсөнтэйгөө зууралдаад үлддэг. Гэвч энэ бүхэн эхлээчгүй байхдаа дуусчихсан байдаг гэдгийг бидний тун цөөхөн нь л анзаарсан байдаг юм даа.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.