🌒evonne🌒
- Өнөөдөр өвөөгийн тахилын өдөр.
Энгэрт минь эрхлэн хэвтэх тэр гунигтай инээмсэглээд, нулимсаа надаас нуухаар цааш эргэн харав. Мөр нь бага багаар чичирч, амьсгал нь хүндрэх нь түүнийг уйлж байгааг илтгэнэ. Үзэсгэлэнтэй нүднээс нь урсах нулимс цагаан хөнжлийн даавуун дээр буух нь дэндүү хайран тул би түүнийг хүчээр өөрлүүгээ харуулаад нулимсыг нь арчиж өгөөд, өмнө нь надад түүний хэлж байсан үгсийг хэлэв.
- Зарим хүмүүс чиний нулимсыг унагаахгүй юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг байтал чи ингээд урсгаад байж болохгүй ээ.
Танил үгсийг сонссондор тэр баярлаж, нулимстай хэр нь инээмсэглээд дахиад л энгэрт минь шигдэв.
- Тэхён явах цаг болж байна.
Үсийг нь оролдож, үнэрийг нь ханатлаа уушиглан байхдаа би хүсээгүй ч явах ёстойгоо мэдэж байлаа.
- Мм, жаахан л ингээд байчихъя тэгэх үү?
Анх түүнтэй танилцахад их догь, хатуу чанга залуу шиг санагддаг байсан ч одоо тэр дэндүү эрх болчихож. Хэлээ хазаж ярина, эсвэл хамт байхдаа жаахан хүүхэд шиг л зууралдаад салахгүй.
- Чи ёстой эрх юмаа.
- Чи л намайг ийм болгосон.
Тэр одоо ч энгэрт минь эрхлэн хэвтэх ба харин ч явуулахгүй шүү гэсэн шиг тас тэвэрч байв. Үүнд нь би багахан хөхрөөд, түүний духан дээр үнсэхэд тэр юу ч юм амандаа бувтнаад байв.
Битгий яв.
- Айн?
- Битгий яв гэж байна.
Нулимстай нүдээр надруу ширтэх миний залуу. Тэр юунд ингэж гуниглана вэ? Би олдсон цаг мөч болгоноо түүнтэй л хуваалцаж, түүнд л зориулдаг шүү дээ. Тэгтэл энэ бүхэн түүнд одоо ч хангалтгүй байгаа юм гэж үү?
- Тэхён гэхдээ би явах хэрэгтэй гэдгийг чи мэдэж байгаа биздээ? Энэ миний мөрөөдөл, энэ миний юугаа ч зориулахаас буцахгүй гэж сонгосон зам. Чи надад хүлээнэ, тэвчээртэй хандана гэж амлачихаад одоо яагаад ингээд байгаа юм бэ?
Би бараг л түүнийг загнах шахам чангаар хэлэхэд тэр намайг чангаар тэврээд
- Хоосон байна гэлээ.
- Юу тэр вэ?
Дахиад л тэр уйлаад эхлэсэнийг мэдэхдээ би ч бас түүнийг зөрүүлэн тэврээд духан дээр нь үнслээ.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
Fiksi PenggemarМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.