1.8 Эргэлзэх эрхгүй хайр.

621 84 42
                                    

🌒evonne🌒

- Хөөх тэгээд би нээрээ орж болох юм уу?

- Тийм ээ болно. Одоо удахгүй болох сонгон шалгаруулалтанд ороод үз гэж захирал өөрөө хэлсэн.

Би үнэндээ энэ хоёрын юу яриад байгааг сайн ойлгосонгүй. Ямартай ч миний мэдэхгүй зүйлийн талаар ам уралдан ярьж өнөөх зэвхий царайтын хэлсэн үгсэд Хусог хүүхэд шиг л баярлаж байх нь миний уурыг хүргэж байлаа. Бид тийм дотно биш л дээ. Гэхдээ хүн болгон л хайртай хүнээ харамладаг биздээ? Тийм болохоор надад тэр түүнтэй хамт байгаа нь таалагдахгүй байна.

Жижиг мухлагаас худалдаж авсан усаа ууртай нь аргагүй задлаад ууж байхад Хусог ариун цэврийн өрөө орлоо гээд яваад өгөв. Би түүний араас харан хальт санаа алдчихаад өөрийгөө шоолон инээлээ. Үнэндээ надад түүнийг харамлах эрх ч байхгүй шүү дээ. Тийм байтал би өөр яаж чадна гэж? Ядаж л хамт явж байгаад нь талархаад холоос л түүнийг ажиглах хэрэгтэй байх.

- Чи тэгэхээр өнөөх Хусогийн яриад байдаг хүн байх нь ээ?

Зэвхий царайт надруу нүднийхээ булангаар ихэд тоомжиргүй хараад ийн асууж харин би түүний байгаа байдалд дургүй хүрсэн ч гэлээ түүний асуулт сонирхолтой санагдсан тул түүнрүү эгцэлж харав. Хүүхэд шиг гэдэг нь. Юу хэлнэ гэж тэгтлээ баярласан юм бол би?

- Нэг хүнтэй танилцсан цаашид дотно болох байх. Их сайн найз байж чадах юм шиг байна гэж байсан юм. Хусогийн хувьд тийм байж болох ч чи надад таалагдахгүй байна. Хусогийг өмөөрч хамгаалах хүнгүй, ганцаараа гэж бодож байгаа бол эртхэн наад бодлоо авч хая. Түүнийг ямар нэг байдлаар гомдоох эсвэл гэмтээвэл би чамд хариуг нь зуу нугалаад өгнө шүү.

Одоо ч нүднийхээ булангаар надруу хараад, шүд зуун ийн хэлэх түүний өөдөөс би инээчихэв.

- Яасан?

Тэр хөмсөгөө зангидаад надруу ууртай харахад би инээсэн хэвээр гараа сэгсэрээд,

- Түүнийг өмгөөлж бас хамгаалах хүн нь ганцхан өөрийгөө гэж бодож байгаа бол эртхэн наад бодлоо авч хая. Түүнд бас би ч байгаа. Чи түүнийг шархлуулвал би ч бас чамд хариуг нь зуу биш бүр мянга нугалаад өгөх болно.

Тэр одоо хүртэл надруу муухай харсан хэвээр. Гэхдээ хамгийн тэнэг нь миний инээд хүрээд байсан явдал юм. Өөрийгөө шоолсон юм л даа. Би хэзээ ч хэн нэгэнтэй эрэгтэй хүн булаацалдаад зогсож байна гэж төсөөлөөгүй. Тэгээд тэр эрэгтэйдээ сэтгэлтэй бүр юугаа ч өгөхөөс буцахгүй.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now