2.3 Гэрлэх үү?

519 81 36
                                    

Хэрэв хайр харагддаг зүйл байсан бол ямар байх бол? Сар шиг хэлбэртэй хүйтэн, эсвэл нар шиг хэлбэртэй тэгээд халуун байж болох юм. Эсвэл бүр яг пирамид хэлбэртэй оршоод тал бүр дээрээ өөр өөр сэтгэл хөдлөлийг агуулж ч болно.

Миний хувьд гэвэл хайр харагддаг ч хүрч болдоггүй тийм л зүйл байх байсан. Зөвхөн зүрх сэтгэлээрээ мэдэрч болохоор. Өнгөгүй, үнэргүй атлаа борооны дараах солонгоноос ч өнгөлөг, сарнайнаас ч анхилам. Гарт баригдахгүй хэр нь бодолд бууж, зүрхэнд сийлэгдэн үлддэг мэдрэмж болоод хүслийн хоршилт эгшиг. Аялгуу бүхэн нь сэтгэлийн утас хөндөх чадалтай хамгийн амгалан хийгээд төгс оршихуй...

Би хайрыг ингэж л тодорхойлох юм. Үүнээс илүү гоёоор тодорхойлох гэхээр миний үгийн сан дутах шиг. Үзэсгэлэнтэй зүйлсд үг хүртэл багаддаг юм байна. Мянган сайхан үгс байгаад сайн сайхан зүйлсийн талыг нь ч тодорхойлж чадахгүй. Харин тэднийг зүгээр л мэдрэх хэрэгтэй.

Би ийн бодсоор Тэхёны ажил руу алхаад явж байтал тэр намайг ирж байгааг мэдээгүй бололтой ажлаасаа яаран гүйж гарч ирсэнээ шууд л цаашаагаа алхчихав. Намайг яг хараагүй байна гэж бодоод ардаас нь дуудтал тэр гайхан эргэж харсанаа инээмсэглэв.

- Хөөе явдаг зурагаа.

- Юу?

- Би чамайг одооноос Тэхён биш явдаг зураг гэж нэрлэнээ.

Тэр цааш алхаж байснаа хойш эргэн нэг муухай харчихаад намайг орхин том том алхалаад урагш явчихав.

- Хөөе явдаг зурагаа хүлээ л дээ? Хайрыгаа санаагүй хэрэг үү?

Би түүний ардаас ийн чарлахад тэр хөмсөгөө зангидан эргэж хараад хачин инээчихээд буцан эргэлээ. Би буруу зүйл огтхон ч хэлээгүй шүү дээ. Тэр яг зураг шиг... Аа, үгүй ээ тэр ододтой шөнөөс ч илүү үзэсгэлэнтэй, олон зуун дамжсан уран зурагнаас ч үнэ цэнэтэй нэгэн шүү дээ.

Миний мэдэх үзэсгэлэнтэй зургуудаас тэр "сувдан ээмэгтэй бүсгүй"-тэй л илүү адилхан юм. Харахаар Тэхёныг яг л бүрэн биш ч хангалттай хэмжээгээр тодорхойлж өгч байлаа. Үзэхэд энгийн л нэг эмэгтэй. Гэвч зүүн чихэндээ зүүсэн сувдан ээмэг нь түүнийг онцгой харагдуулж байгаатай нэг адилаар Тэхёны зан төрх, бас үзэсгэлэнтэй царай, түүний үнэ цэнийг хангалттай мэдүүлж байгаа билээ.

- Зав цаггүй хайрт чинь зориод ирж байхад чинь хаяад явах юм уу даа? Гомдмоор байна шүү. Ким Тэхён гуай.

Би ардаас нь үглэсэн хэвээр алхаад л байсан. Гадаа цас зөөлөн бударч, хүйтэн агаар амьсгалыг минь уур болгон хувиргаж байсан ч түүнээс илүүтэйгээр хүйтэн салхи сэтгэл дотрыг минь гижигдэж байлаа.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now