1.3 Нар.

716 105 9
                                    

Хоёрдугаар сар айлчлан иржээ. Өвлийн хамгийн сүүлчийн сар ирж, тун удахгүй хавар болох гэж байгаа нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөнө. Нимгэн хувцас өмсөөд хотын төвөөр алхах сайхан биздээ? Би хурдан л дулаараасай гэж хүсч байна.

Өнөөдөр яагаад ч юм би ажлаа таслахыг хүссэн тул зурвас бичиж үлдээчихээд үргэлж өмсдөгөөсөө арай өөрөөр хувцаслав. Хар бариу жинсэн өмд, пүүз, малгайтай саарал цамц, түүнийхээ гадуур нь хар хантааз өмсөж, тэгээд саравчтай малгайгаа бас мартсангүй. Харин намайг хаалгаар гарах үед тэр ч бас гарж ирэв. Тэр өнөөдөр их сайхан хувцаслажээ.

- Хөөх сайн уу? Өглөөний мэнд. Хоёулаа ч ойрд их таарч байна шүү.

Тэр гэрэлтсэн инээмсэглэл цацруулсаар надруу инээж, харин би түүний өөдөөс солиотой юм шиг л ширтэж байснаа санаад ичиж үхэх шахсан билээ.

- Хөөе. Зүгээр үү?

Тэр нүдний минь урдуур гараа савчин, намайг дуудахад л би ухаан орж өөдөөс нь тэнэг хүн шиг инээв.

- Аан. Сайн. Чамд ч бас өглөөний мэнд. Харин тийм ээ.

Робот аятай түүний асуултанд гацаж түгдэрсээр хариулах үед тэр надруу хөмсөгөө өргөн гайхан хараад хажуугаар минь зөрж өнгөрлөө.

- Би ажлын ярилцлаганд оролцох гэж байгаа юм. Хэрэв хүсвэл очих газарт чинь хүргээд өгж болно шүү. Чи машингүй юм шиг харагдаж байсан. Бас би цагаасаа дэндүү эрт гараад ирчихэж.

Тэр огтхон ч эргэж харалгүйгээр ийн хэлж харин би догдлохдоо худал хэлж орхив. Гражинд зөндөө машин байгаа ч би түүнд "өө ашгүйдээ. би ч өнөөдөр их азтай байгаа бололтой" гэж хэллээ. Би түүнд худлаа яримааргүй байгаа ч түүнтэй хэсэгхэн ч болов хамт байхын тулд одоогоор худлаа ярихыг сонгочихъё.

Түүнийг харахаас өмнө би машиныхаа түлхүүрийг бүр халаасныхаа гүнд хийж орхиод яг л машингүй ажилчин ангийн залуу шиг яаран гүйсээр ардаас нь гарлаа.

- Нээх ч сайхан эд биш л дээ. Гэхдээ ийш тийш нь зөөгөөд л байдаг юм даа.

Тэр надад гадаа зогсох саарал өнгөтэй жижиг тэргээ танилцуулаад хальт инээмсэглэн " Аав маань энэ машинаа жолоодоод л арын суудал дээр ээж бид хоёр инээн их л аз жаргалтай явдаг байсан юм " гээд хаалга онгойлгон дотогш орж суулаа.

Би дахиад л өөрийгөө түүний аз жаргалтай дурсамжуудаас хуваалцаж болох хүн мөн үү үгүй юу гэж эргэлзсээр машинд суухад тэр надруу хальт харчихаад толгой сэгсэрлээ.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now