2.2 Мөрөөдөл ба хайр дурлал.

505 82 6
                                    

Хатаж хорчийсон үзэсгэлэнтэй цэцэгсээр хучигдсан тал газар, биднийг нууж хаах зүйл огтхон ч үгүй тэр газар би Тэхёны өвдөгийг дэрлээд түүний үзэсгэлэнтэй царайг хором мөч бүртэй уралдан сэтгэлдээ хадгалж, тархиндаа сийлээд, сайхан гарыг нь атгаад хэвтэж байлаа. Тэр харин нүдээ аниад дээш харан суух нь зураг шиг л харагдах аж. Үе үе шүлсээ залгихад нь хөдлөх төвөнх нь, бага зэрэг чийг дааснаас болж наранд гялтагнан үзэгдэх сормуус нь, түүнээс үнэртэх сүү мэт зөөлөн атлаа, дарс мэт шунан дурламаар анхилам үнэрт нь би мансууртлаа согтож, ахиад бүр илүү ихийг хүсэн хэвтэх аж. Авч чадах дээд хэмжээгээрээ түүнээс хүсч бас өгч чадах хэмжээнээсээ илүү ихийг түүнд өгөхийг хүснэ.

Шунал гээч зүйл үргэлж л хаа нэгтээ дагаж байх юм. Өөрт нь үнэт цаасаар хэмжигдэж болохгүй зүйл байсаар байтал илүүд шунан дурлана. Тэгээд авч чадахгүйдээ, уурлаж шанална. Хүн төрөлхтөн, араатан амьтад гээд бүгдэд л байгалиас заяасан зан энэ байх.

Миний хувьд ч ялгаагүй. Тэр дэргэд минь цаг мөч бүрд л байж, хайртайгаа надад мэдрүүлж, харцаараа намайг бөөцийлдэг байхад би түүнээс илүүг хүсч байх юм. Намайг орхихвий, мартчихвий, өөр нэгэнд дурлахвий, эсвэл би түүнд таалагдахаа байж, тэр надаас залхахвий гэж айхдаа түүнийг дэргэдээсээ алхам ч холдуулмааргүй санагдана. Хөл гараараа ороочихоод огтхон ч хөдөлгөхгүйгээр наалдаад л баймаар.

- Хусог аа.

- Айн?

- Чи төсөөлдөг үү?

- Юуг?

- Ирээдүйгээ. Надтай хамт, аз жаргалтай амьдралыг төсөөлдөг үү?

- Бүх л зүрх сэтгэлээрээ...

Аз жаргалаа би хаанаас олох вэ? Хаа холын улс орноос эрэл хайгуул болон хайх шаардлагатай юу? Үгүй дээ. Хэлсэн үгэнд минь баярлаад шүдээ гарган малийтлаа инээх аз жаргал минь дэргэд минь байхад би аз жаргалыг өөр газраас хайх хэрэггүй. Тэр л байгаа цагт би аз жаргалаар бялхаж, хайраар дүүрэн амьдарч чадна.

- Би чиний ирээдүйд байдаг уу?

- Байлгүй яахав дээ Хусог. Байгаа. Харц тулгарсан тэрхэн мөчдөө л би чамтай хамт ирээдүйгээ төлөвлөөд эхлэчихсэн байсан. Чамтай ярилцах гэж оролдох бүртээ тэнэг зүйлс төсөөлж, тэгээд түүндээ инээдэг байсан. Яг л галзуу юм шиг болчихдог шүү дээ чиний хажууд. Өөр хэний ч хажууд биш.

- Би мэднээ Тэхён. Мэднэ. Зүгээр л хааяа чиний амнаас зөвхөн чинийх гэдгээ сонсож бас мэдрэх надад таатай байдаг юм.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now