Огтхон ч сандрахгүй байна гээд Тэхёнд том дуугараад байсан хэр нь яг орохынхоо өмнө би бараг хумсаа мэрэх шахам сандран зогсож байлаа. Сандрал, айдас хоёр давхцахаараа их хэцүүхэн зүйл болох юм аа. Гүнзгий амьсгал аваад ч нэмэр алга. Ийм үед айдастайгаа нүүр тулах нь л хамгийн зөв арга бололтой.
- Би юу асуувал зүгээр вэ?
Би уруулаа жимийн түүнрүү харахад тэр толгойг минь илээд инээд алдлаа.
- Чи сая сандрахгүй байна гээд байсан биздээ? Одоо өөрийгөө хардаа Хусог. Царай чинь цонхийгоод бүр авах юм алга.
Тэр ийн хэлээд намайг энгэртээ тэврэхэд нь би санаа алдаад нүдээ анив. Сүрчигний тансаг үнэр бус зөвхөн түүнд л байх онцгой үнэрийг би уушгиа дүүртэл амьсгалаад тайвшрах гэж хичээж байлаа. Энэ залууд л тэврүүлчих юм бол зовлон шаналал байсан ч бүгд ор мөргүй алга болдог нь хачирхалтай юм шүү. Тэр хор шиг байж ядуулдаг хэр нь эм шиг тайвшруулж чаддаг.
- Сандрах хэрэггүй дээ. Чи ямар ажлын ярилцлаганд орох гэж байгаа биш. Зүгээр л өөрийнхөөрөө бай. Ээждээ яг яаж харагдмаар байдаг байсан яг түүгээрээ байж, бас хэр том залуу болсоноо, эрүүл саруул өссөнөө харуул. Хамгийн гол нь өөрийгөө аз жаргалтай байгаа гэдгээ л ойлгуулахад хангалттай. Эцэг эх үүнийг л хүсдэг юм.
Энэ залуугийн үг бүр надад шүлэг шиг л сонсогддог юм. Өнгөцхөн харвал ойлгохгүй гэхдээ бүр ухаж ойлгох гэвэл хүч хүрэхгүй. Хэт хүчилж болохгүй, гэхдээ сул орхиж бас болохгүй. Ер нь тэр их барьц алдуулам хүн. Хэт их хайрлавал хагалчих юм шиг санагдаад байдаг юм. Эмзэгхэн гэхдээ түүнийхээ хажуугаар бас их хүчирхэг. Түүнийг тодорхойлох үгс бүтэн тууж романаас ч их болох байх...
- Олон жил уулзаагүй шүү дээ. Юу гэх вэ? Сайн уу? гэж асуувал тэнэг үү? Тэр намайг хараад баярлах болов уу?
Түүнд тэврүүлсэн чигээрээ дээш өнгийн харахад тэр нэг инээснээ намайг духаараа мөргөчихөв.
- Яаая.
- Тэнэг минь. Хүүхдээ хараад баярладаггүй эцэг эх гэж хаа байсан юм. Тэр чамайг хараад баярлана гэдэгт итгэлтэй байна. Бүр уйлна за юу.
Тэр ингэж хэлээд намайг чангаар тэвэрч, тэгээд дараа нь духан дээр минь үнсэв. Үнэрээр нь тэтгэгдэж, амьсгалаар нь ундаалдаг надад түүний инээд байхад л хангалттай. Би илүүд шунан дурлаж, өөрийг хүсэхгүй ээ. Ганцаар гуниглаж суухад минь тагтан дээрээ гарж ирээд хань болсон шигээ, өгсөн хүрэм шигээ үүрд надад гунигаа хуваалцах сар минь, инээдээ цуурайтуулах дэлхий минь байж өгөөсэй. Тэгж гэмээнэ би амьдарч чадах юм шиг санагдана.

YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.