1.5 Аз жаргалтай байцгаах уу?

640 101 8
                                    

Өглөө нүдээ нухлан сэрэхдээ би одоог хүртэл Хусогийн гэрт байгаагаа харлаа. Тасраад эндээ унтчихсан бололтой, магадгүй зүгээр л энд унтахыг хүссэн байх. Босоод цаг харвал өглөө биш байлаа. Одоо үдийн нэг цаг болж байх ба өндийсөн цагаас минь эхэлж утас минь тасралтгүй хангинасаар л байв. Би утсаа авах үед урдаас туслахын чанга хоолой дуулдаж санаа зовсон байртай миний хаана байгааг, бас юу хийгээд алга болчихсоныг гайхан асууна.

- Өчигдөр хэлээд явуулж байхад та ёстой нээрээ хариуцлагагүй хүн юмаа. Яаж ийм байж болдог юм. Хурдан хариад хувцасаа өмсөөд байж бай. Би очоод авъя.

- Хэрэггүй дээ. Хэрэггүй. Би өөрөө ардаас чинь яваад очъё.

Намайг ийн ярьж байх зуур тэр сэрчихээд өглөөний мэнд гэлээ. Би утсаар ярьж байхдаа толгой дохин түүнрүү харж инээмсэглэхэд тэр орноосоо босолгүй суугаад л байв. Гоё хоёр гараараа хүзүүгээ маажин, бага зэргийн нойрмоглон, нүдээ нээж чадахгүй суугаа тэр хөөрхөн харагдаж байлаа. Би түүнийг харчихаад дахиад л инээв. Харах төдийд л инээмсэглэмээр санагдах юм.

- Захирлаа та миний хэлж байгааг сонсож байна уу?

- Айн юу гэнэ ээ?

Туслахын яриа нэг чихээр минь ороод нөгөө чихээр минь гарж, би Хусогийн нойрмоглон суух өхөөрдөм төрхөнд хайлж урсах аж. Туслах дахиад л утасны цаанаас уурлан надруу чангаар хашхирч, харин би инээд алдахад Хусог надруу гайхан харлаа.

- Би найзыгаа дагуулаад очно. Жаахан оройтох болохоор та хэд үдэшлэгээ эхэлж байгаарай.

Ингэж хэлээд туслахын дуудлагыг таслан Хусогруу инээмсэглээд өглөөний мэнд гэхэд тэр одоо ч нойрмог хэвээр надруу толгой дохилоо.

- Чи завтай юу?

- Айн?

- Завтай юу? Ажил чинь юу болж байгаа юм? Надтай хамт нэг тийшээ явж болох уу?

Яг л дүүлий хүнтэй ярьж байгаа мэт чангаар үг бүрээ таслан хэлсэнд тэр багахан хөхрөөд

- Ажлаасаа халагдчихсан гэлээ.

- Хэзээ вэ?

- Өчигдөр.

Тэр ингэж хэлээд хөмсөгөө өргөн гунигтай инээмсэглэхэд би юу хэлэх эсэхээ мэдсэнгүй.

- Өчигдөр ч их олон зүйл тохиолдож дээ.

- Тийм ээ. Осолд орж, төрсөн өдрөө тэмдэглэж, ажлаасаа халагдаж, бас үнэхээр гоё бэлэг авсан.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now