Бид дэндүү жаргалтай.

621 81 22
                                    

Арван жилийн дараа.

Намар байлаа. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн арван нэгдэх намар. Энэ хугацаанд тэд үргэлж аз жаргалтай байсан гэвэл худлаа. Хусогийн цаг наргүй ажлаас болж хааяадаа ам муруйж, нэгэндээ гомхрох өдрүүд тэдэнд олон байсан ч хайр нь яг л анхных шигээ огтхон ч өөрчлөгдөөгүй аж. Нэгнээ хараад догдолдог хэвээр, гарнаас нь хүртэл атгах гэж сандарч, уруул дээр нь үнсчихээд ичингүйрч зогсох нь хэвэндээ. Хүүхэд шиг эрхэлж, энгэрт нь тэврүүлээд уйлдаг зан нь ч өөрчлөгдөөгүй. Тэд яг тэд хэвээрээ арван жилийг үджээ.

- Хайраа, миний зангиаг аваад өгөөч.

- Яг алийг нь вэ?

- Мэдэхгүй ээ, надад зохино гэж бодсоныгоо.

Бараг удахгүй дөчин нас хүрэх гэж байгаа ч Тэхён эрхлэн, хошуугаа унжуулдаг нь хэвээр. Харин Хусог улам л буйр сууж, намбалаг болсон ч Тэхёны өмнө бол түүнд дурласан хорин долоон настай царайлаг дуучин залуу хэвээрээ байгаа билээ.

- Үзмэн ягаан өнгө. Хөөх, их хурц шийдэл байна.

- Юнги ах ингэж хэлээд намайг шоолж байсныг саначихлаа.

- Хмм, би танай Юнги ахад дургүй ээ.

- Чи бүтэн арван жил л ингэж ярьлаа. Одоо огтхон ч сонирхолтой биш байна.

- Яадаг юм, үхтэлээ ярина. Үхэн үхтэлээ Юнгид чинь дургүйгээ илэрхийлж байгаад үхнэ дээ.

- Солиотой юм.

Тэхён ийн гомдоллон зогсож, Хусог инээн, хар хослолныхоо хүрмыг өмсөн түүний хажуугаар зөрөхдөө өгзөгрүү нь алгадаад,

- Бас би арван жилийн турш өдөр болгон чамд өөрөөс чинь өөр эр хүн сонирхож байгаагүй гэдгээ хэлсэн. Гэтэл одоо хүртэл итгэхгүй байгаа чинь намайг гуниглуулж байна шүү гээд толины өмнө зангиагаа янзлан зогсоход цэцэгтэй хүрэм өмссөн Тэхён түүний ард ирээд мөрөөр нь тэврэв.

- Уучлаарай даа. Би итгэлгүй яахав дээ. Хайрыг чинь үнэн гэж итгээгүй бол магад хоёулаа одоо ингээд зогсож байхгүй байсан биз. Зүгээр л хааяа Юнги ахыг чинь ярихаар өмнөх үйл явдал санаанд ороод жаахан уур хүрээд байдаг юм.

Тэхён ийн хэлээд нүдээ анин, толгойгоо Хусогийн мөрөн дээр тавин санаа алдахад, Хусог ч бас давхар санаа алдан өөрсдийгөө толинд харангаа гараараа Тэхёны үсийг илэн зогсоно. Нэрийг нь мэдэхгүй намуухан дуу тэдний өрөөнд эгшиглэж, толинд өөрсдийнхөө төрхийг ширтэнгээ тэд хөнгөхөн найган зогсож байлаа. Арван жилийн өмнөх дүр төрхөөсөө өөрчлөгдсөн юм гойд байхгүй ч цаанаа л өөр харагдах аж.

[Дууссан] My neighbor is an idol | vhopeWhere stories live. Discover now