Өнөөдөр бол дөрөвдүгээр сарын гурван. Нар биеийг минь төөнөж, дулаан цаг агаар сэтгэлийг минь гижигдсэн хаврын өдөр. Интоорын мод цэцэглэх болсон тул гадуур хөл хөдөлгөөн ихтэй. Хүн бүхэн л энэ өдөр хайртай хүмүүстэйгээ интоорын модны цэцэглэхийг харах гэж цуглардаг шүү дээ. Би ч бас хүсч байлаа. Урт үргэлжлэх замын голоор Хусогийн гарнаас атгаад үе үе нэгэнрүүгээ инээмсэглэн алхах юмсан гэж дэндүү ихээр хүсч байв.
Хэрэв түүнтэй хамт байхыг хүсч байвал би өөрсдийн дунд буй зайг багасгахын тулд зориглон алхам хийх хэрэгтэй байлаа. Тийм болохоор би Хусогтой хамт интоорын мод харахаар шийдсэн юм. Гэхдээ тэр надад зөвшөөрөх үгүйг мэдэхгүй ч би ядаж л оролдоод үзэх тийм биз?
Гүнзгий амьсгаа авчихаад түүний гэрийн хаалгыг тогшиход тэр удалгүй онгойлгож өгөв. Бүжиглэсэн бололтой хөлс нь цувчихсан, үс нь бага зэрэг норж, хацар нь улайсан түүний төрх хамгийн үзэсгэлэнтэй. Түүний байгаа байдал гээд бүх л зүйл нь намайг хяналтгүй болгох юм. Түүнтэй учирсанаас хойш "биеэ барих" гэдэг үг ор тас мартагдаж орхижээ.
- Юу хийгээд байгаа юм бэ? Ор л доо.
Хусог өнөөх л зангаараа хөмсөгөө өргөн надруу харчихаад хөлсөө арчин цааш эргэлээ. Харин би тэнэг хүн шиг л үүдэнд нь зогссоор.
- Орвол ор эсвэл гар Тэхён!
Тэр ийн чангаар хашхирах үед би бодлоосоо салан, тэдний гэрлүү орлоо. Анх удаагаа орж ирж байгаа биш ч гэлээ яг л анх удаа орж ирж байгаа юм шиг сандрах аж. Би түүнийг бараг л болзоонд урих гэж байна шүү дээ. Тийм болохоор сандрахгүй гээд ч яахав.
- Юу хийж яваа юм.
- Уйдаад-
Өө үгүй ээ Тэхён! Ямар тэнэг юм бэ? Юу гээд хэлчихэв ээ.
- Аан. Би уйдаагаа гаргадаг хүн чинь юм уу?
Тэр алчуураар хүзүүгээ арчиж байхдаа ийн хэлж, харин би түүний хэлсэнийг үгүйсгэх мэт чангаар хашхирсанд тэр цочиж орхив. Хэсэгхэн хугацаанд бүлтрэх нь үү гэлтэй томорсон түүний нүд ямар үзэсгэлэнтэй гээч.
- ТИЙМ БИШШҮҮ. БИШ. Би чамайг тэгж боддоггүй. Зүгээр л чамайг нэг тийшээ хамт яваач л гэх гэсэн юм.
Богинохон хугацаа хэр нь гарын алга бараг л хэдэн литрээр нь хөлс үйлдвэрлэж байх аж. Түүнд өөрийгөө буруугаар ойлгуулахвий гэсэндээ хамаг бие чангарч, сандарч бараг л үхэлтэй нүүр тулаад байв. Гараа өмдөндөө арчаад, бас улайж эхлэх нүүрээ гараараа сэвэн зогсоход тэр учиргүй инээд алдах нь тэр.

YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanfictionМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.