Энэ баарыг эргүүлж тойруулаад харвал эмэгтэй хүний ширхэг үс ч олохгүй гэлтэй. Зөөгчөөс захирал хүртэлээ бүгд зөвхөн эрэгтэй байх нь тэр. Гаднаасаа баар гэж харагдахгүй ч дотроо бол үнэхээр үзэмж сайтай.Баарыг ажиглан харвал, энд тэнд дарс шимэн суух эрэгтэй хүмүүсээр дүүрэн байх аж. Бие биетэйгээ сээтэн хаяж, юу юугүй хошуугаа нийлүүлэх нь холгүй. Тиймээ чиний/таны бодсон зөв. Энэ бол зөвхөн Эрэгтэй хүмүүст зориулсан баар. Ерөнхийдөө Гэй баар.
Баарны үүдээр орж ирэх залууд бүгд анхаарлаа хандуулан түүний өөгүй арьс тэгш нурууг ярилцах аж. Хар нүдний шил зүүсэн байгаа нь түүнийг багагүй дэгжин бөгөөд эрхэмсэг харагдуулна. Хүмүүсийн харцийг үл ойшоон яг л загварын тайзан дээр алхаж буй мэт заалны голоор алхсаар текний ард очин зогслоо.
Тэр залуу энд ажилддаг бололтой.
"Өнөөдөр ахиад ирээ юу даа?"
Текний ардаас түүнийг найрсагхан ийн хэлвэл урд нь сууж байсан залуу сонирхсон харцаар түүнийг харах аж.
-Яахав, шулуухан хэлэхэд чамайг харахаар л ирсэн юм.
Жуумалзанхан ийн хэлэхэд текний ардах залуу түүний сээтэн хаяж буйг төвөггүйхэн олж мэдлээ. Учир нь тэр ч өөрөө түүнээс нээх дутахгүй мэт.
"Тэхён. Танилцахад таатай байна"
Текний ардах залууг Тэхён гэдэг аж. Өнөөх сууж буй залуу түүний нэрийг бодолхийлээд дараа нь ам нээлээ.
-Жимин. Тэгэхээр, Тэхён аа чи хүсч байвал залгаж болно шүү
Нэрийн хуудсаа нууцхан Тэхён руу түлхэнгээ түүний гарт бага зэрэг шүргэлээ. Тэхёнд Жимин тийм ч их биш ч бага зэрэг таалагдаж байлаа. Тэр үүнигээ ил гаргалгүй Жимин рүү харвал Жимин хундагатайгаа ууж дуусгаад босоод явчих нь тэр.
Түүнийг явсны дараа Тэхён багагүй жуумалзан Жиминий нэрийн хуудсыг кирмаалах нь тэр. Удалгүй Жимини сууж байсан сандалд хүн ирж суух нь тэр.
Тэхён инээмсэглэлээ арилгалгүйгээр дээш харангаа: Юу авах--- гэж үгээ дуусгалгүй хөмсөгөө зангидлаа. Түүний харц яг л арван жилийнхээ математикийнхаа багшийг харж байна уу гэлтэй хорсолтой байв.
Тэхён: Энд юугаа хийж байгаан? Би чамайг ахиж ирэх хэрэггүй гэж хэлсэн.
Урд нь байх жижигхээн залуу Тэхёнийг уурлаж байсан ч үл тоон нүүрэндээ том гэгч нь инээмсэглэл тодрууллаа. Тэхён үүнийг хараад улам л уурлах шиг.
-Хён, би таныг санасан. Ганц өдөр л харахгүй болохоор надад хэцүү байдаг
Тэхёний хөмсөг атирсан чигтээ: Жонгүг!! Надад чамтай зууралдах зав алга. Эндээс яв.
Жижигхэн залууг Жонгүг гэдэг аж. Тэхён Жонгүгийг үзэн ядаж буй мэт харагдах авч үнэндээ түүний юу бодож буйг таамаглашгүй. Харин Жонгүг Тэхёнийг л харж байвал түүний юу гэх үнэндээ түүнд хамаагүй байлаа.
ad/yuuuy haha setgegdel?
Ад- би гэхдээ Gay Bar даа аймар хайртай❤️ миний анхны бичсэн bxb болохоор яасан ч устгаж чадахгүй ээ
+гэсэн байна ㅋㅋㅋ
YOU ARE READING
●Gay Bar● (ДУУССАН)
RomanceТэхён: яах гэж хэрэггүй зүйл хийж хүний цаг үрээд байгаа юм? Жонгүг: ингэхгүй бол...таны царайг харж чадахгүй штээ...