#8

3.1K 322 4
                                    


Жонгүг Жин Намжүүн хоёрт Тэхёний талаар бүх зүйлийг хэллээ. Тэр хоёр ч бие биерүүгээ нухацтай гэгч нь харж байгаад дараа нь пис хийтэл инээлдлээ.

Жонгүг гайхан хоёр ахруугаа муухай харан: Ах нараа! Яацгаагаад байгаа юм?

Жин чанга чанга инээнгээ: Хаха, Жонгүг аа. Намжүүн бид хоёрыг чи арай зүгээр бие биедээ сайн болоод саадгүй үерхчихсэн гэж боддог юм биш биздээ?

Жонгүг гайхан: тэр ямар хамаатай гэж?

Намжүүн: Ер нь байна штээ? Наад царайлаг ах чинь миний араас үхдэг байсан шүү хаха

Жин: тиймээ, ерөнхийдөө би яг чам шиг Намжүүн яг тэр Тэхён чинь гэсэн үг.

____

Юнги ажлынхаа гадаа ирчхээд сэрхийтэл санаа алдлаа. Ороод ажлаа л хийнэ шүү гэж амандаа хэлж урам зориг орчхоод том том алхлан орлоо.

Гэвч, тэр ганц хоёр алхаад л хөлдсөн юм шиг зогслоо.

Урдаас нь, Жимин Юнгигийн нэрийг дуудсаар ирж байв. Юнги тэр дороо хөлдөн, эргээд гарч ажлаа таслах уу? эсвэл энэ чигээрээ яваад Жиминтэй харц тулгарах уу? Гэж бодох аж.

Юу юугүй Жимин түүн рүү ойртож байсан болохоор Юнгигийн толгой Усайн Болтоос ч хурдан ажилж байлаа. Эцэст нь эргэж хараад шууд ажлаасаа гаран гүйчих нь тэр. Жимин хойноос нь дуудсаар хоцорлоо гэж.

___

Тэхён өөрийн ажиллуулдаг бааранд ирсэн байх агаад ямар ч хүн харсан цочирдмоор болчихсон байв. Учир нь түүний нүдний доогуур зураас татаж, арьс нь цонхийсон байлаа. Уг нь үргэлж л инээмсэглээд зогсож байдаг хүн юмсан.

Түүний гүн эморлийг тасалдуулж Жимин хүрч ирлээ. Тэр ч Тэхёноос нээх дутхааргүй.

Жимин: Чи яагаав ээ?

Тэхён: чи ч ялгаагүй байж...

Бие биенээ харан шоолон инээж байтал сүр сар хийсэн чанга дуутай залуус орж ирэн хоёул тийшээ анхаарал хандууллаа.

Тэхёний нүд томрон: Жон--гүг?

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now