#16

3.9K 318 17
                                    


Завсарлах хонх дуугархад Жонгүг бушуухан хичээл номоо хамж аваад, гүйх явцдаа цүнхэндээ хийлээ. Жоохон хүүхэд шиг хөөрөн, инээмсэглэн гүйхийг харсан хүмүүс багагүй гайхаж байв.

Түүний хайртай залуу түүнийг хүлээж байгаа шүү дээ. Тэд юу мэдэхгүй. Жонгүгийг Тэхёнд хэдэн удаа сэтгэлээ илчилж, хаягдсаныг. Эцэст нь, тэр Тэхёнийг өөртөө дурлуулж чадсан.

Тэхён Жонгүгийг авахаар аль 30 минутын өмнө сургуулийнх нь гадаа ирсэн. Хэтэрхий догдолсондоо байж сууж чадалгүй нэг мэдэхэд л ирчихсэн байсан гэх үү дээ. Тэхён машинаа налан сургуулийн ойр орчмыг харна. Хажуугаар нь өнгөрөх охидууд түүний ямар царайлаг сайхныг ярих аж.

Тэхён ч тоосон юмгүй, Жонгүгийг хурдан гарж ирээсэй л гэж хүсэх аж.

Эцэст нь, энэ их зантай залуу өөрийнхөө голж байсан бацаанд ухаангүй дуралснаа хүлээн зөвшөөрсөн бололтой.

Удаан хүлээсний эцэст Жонгүгийн царай харагдхад Тэхён багагүй сандраад явчхав. Зүрх нь хурдан цохилж гар нь чичирж байв. Тайван байхыг хичээсэн ч Жонгүг өнөөдөр хэтэрхий царйлаг харагдаж байлаа.

Жонгүг гүйсэн гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд хаалгаар гараад л шууд алхаж эхэлсэн. Сургуулийнхаа хаалга руу аажмаар хурдхан харчхаад инээмсэглэлээ. Магадгүй Тэхёнийг хоцрох байх гэж бодсон биз.

Жонгүг тайван алхсаар очин: Сайн уу?

Тэхён толгой дохин: Сая л ирлээ...

Жонгүг инээмсэглэлээ. Асуугаагүй байхад нь хариулах нь түүнийг хүлээсэн гэдэг нь улам мэдэгдэж байв. Түүнийг өхөөрдөж байв.

Тэхён бүсээ зүүчхээд: надад чамд үзүүлэх газар байна

Жонгүг толгой дохин: тийшээ чинь явцгаая

Машинд суугаа хоёр залуу хоёул яаж яриа эхлүүлхээ сайн мэдэхгүй байх шиг. Тэхёний ам нь эвлэж өгөхгүй дэмий л ангалзана. Жонгүгт Тэхён дэргэд нь байгаа нь л хангалттай байв.

Тэхён эцэст нь ам нээн: Тэгэхээр... өөрийнхөө талаар яриач?

Жонгүг: хмм... Би бол Жон Жонгүг. Их сургуулийн оюутан. Бас хажуудаа суугаа царайлаг залууд бүрэн дуралсан нэгэн. Жон Жонгүг миний хувьд та бол ус агаар...

Тэхён багагүй ичиж байлаа. Гэхдээ Тэхёнд таалагдаж байлаа. Жонгүгт сэтгэлээ илчилхээр шийдэж, бэлдсэн газар луугаа түүнийг дагуулж яваа нь энэ. Тэхёний сэтгэл санаа нэг л тогтворгүй, одоо ч гэсэн зугтчихмаар санагдаж байв.

____

Хоёр цаг тасралтгүй явсны эцэст, далай дээр ирлээ. Жонгүг хэт догдолсондоо болоод юм идээгүй гарч ирсэн. Түүний ходоод хонхолзож, дээрээс нь нойр нь хүрч байв.

Жонгүг машинаас буун, эргэн тойрноо харвал үзэсгэлэнтэй цэнхэр далай харагдах нь тэр. Жонгүгийн нүүрэнд инээмсэглэл тодорход Тэхён ч даган инээлээ.

Далайн эргээр хөл нүцгэн алхацгаана. Тэхён урд нь алхах Жонгүгт хүрэх гэж хичээн, нэг гараа явуулж нэг өөр лүүгээ татаж байлаа.

Эцэст нь, Тэхён Жонгүгийн гарнаас атгалаа. Жонгүг гарлуугаа харан зүгээр л инээмсэглэлээ.

Тэхён атгасан гарнаас нь татан өөрлүүгээ харуулаад: Жон Жонгүг, миний хэлэх үг их чухал болохоор сайн сонсоорой....Анх чамайг бусадтай л адилхан--- аа үгүй ээ, зүгээр л нэг муу бацаан гэж бодсон. Салахгүй дагаад байхад чинь дургүй хүрч цохиод авмаар санагддаг л байлаа. Юу гээч, гэхдээ тэр бүх мэдрэмж эсэргээрээ болж эхэлсэн. Өнөөдөр юу хийсэн бол? Хаана хэнтэй байгаа бол? Яагаад ирэхгүй байгаан бол? Гээд л. Зөвхөн Жон Жонгүг гэх хүн миний бодолд дүүрсэн. Эхэндээ би итгээгүй. Энэ мэдрэмж хайр биш гэж бодсон. Одоо харин бат итгэлтэй байна... Жон Жонгүг, би чамд хайртай...

Жонгүгийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд Жонгүг инээмсэглэн ширтсээр: Би ч бас ... хайртай... гэж хэллээ. Тэхён түүний уруул дээр зөөлөн үнсэхэд Жонгүг бэлхүүсээр нь гараа орууллаа...

ad/ zeeez jinxneesee cxshg hhha

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now