#15

3K 274 4
                                    


Тэхён Жонгүг хоёр ойрхон, кафе руу орон сууцгаалаа. Хоорондоо юу ч ярихгүй, өөд өөдөөсөө ширтэлцэн сууна. Магадгүй харцаараа ойлголцож байх шиг.

Тэхён чимээгүй байдлыг эвдэн: Нөгөө..чи түрүү юун үхэх талаар яриад байсан бэ?

Жонгүг том нүдлэн: та...үхэх хэмжээний хүнд өвчин тусчихсан юм биш үү?

Тэхён ч Жонгүгаас дуталгүй том нүдлэн: ЮУ? Би юу? Хэн тэгсэн юм?

Жонгүг: Тэр..Жимин чинь тэгсэн юм биш үү?

Жонгүг: ямартай ч, би одоо таниас холдохгүй. Сая наашаа гүйхдээ би танд хэр их хайртайгаа ойлгосон. Ахиж холдмооргүй байна.

Тэхён чимээгүйхэн инээлээ. Жонгүг шиг ^хайртай^ гээд шууд хэлж чадахгүй байгаа өөртөө гутрах шиг.

Тэхён төв царай гарган Жонгүг руу ширүүвтэр маягийн харцаар харан: Итгэлтэй байна уу? Ингэлээ гээд...би чамд сайн болохгүй байж ч болно?

Жонгүг юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Хэчнээн хайртай гэсэн чинь, энэ нь зөвхөн нэг талын л хайр хэвээрээ байвал шантарч магадгүй гэж бодно.

Тэхён дотроо айдастай байлаа. Энэ хэвээрээ Жонгүг юу ч дуугарахгүй бол яах вэ? Гэж бодож байв. Эсвэл өөрөө зүгээр сэтгэлээ илчихвэл дээр ч юм шиг санагдаж байв.

Жонгүг: Зүгээр дээ... шаналсан ч би өөрөө шаналах юм чинь. Хайрласан ч ... би ...ганцаараа хайрлах юм шиг байна гэж сүүлийн хэдэн үгээ амандаа бувтнан хэллээ.

____

Жин: Яа! Чиний санаа ч бүр үнэхээр явчихжээ явчхаж! Жонгүг муу золигийг...кяахх тэгтлээ сайн гэж бодсонгүй шүү

Юнги инээн: Хайр гэдэг чинь тийм л байдаг биздээ? Тэхён ч бас Жонгүгт сайн юм шиг санагддаг.

*Хаалга тогших*

Намжүүн босон хаалгаа нээвэл, Хусог инээчихсэн зогсож байв.

Намжүүн: Хүүе! Хусог! Оролдоо

Хусог инээсэн хэвээр Намжүүнтай нэг тэврэлдчхээд дотогш орлоо.

Хусог чангахан дуугаар: Би ирлээ гэж орилтол Жин Юнги хоёр хоёул түүнрүү харлаа.

Жин буйдангаас босон: Хусог! Хэзээ ирсэн юм?

Хусог: ирээд удаж байнаа...

Намжүүн Юнгиг нудран: Чи зүгээр үү?

Юнги юм хэлсэнгүй. Яаж ч зүгээр байх билээ.

____

Жонгүг хичээлдээ их л баясгалантай явах аж. Тэхёнтой эргээд харьцаж байгаадаа хэтэрхий их баярлаж байлаа. Түүний дэргэд байх нь л догдлуулах шиг.

Хажуугаар нь зөрөх хүүхдүүд ам амандаа шивнэлдэж, Жонгүг руу харж байв. Хэд хоног инээх нь битгий хэл нэг ч жуумалзаагүй хүн өнөөдөр ингээд инээгээд явах нь тэдэнд эвэртэй туулай үзсэн аятай л санагдаж байв.

Жонгүг өнөөдөр хоёрхон цагийн хичээлтэй бөгөөд тарах цагийг л хүлээж байв. Учир нь түүнийг тарахад, Тэхён ирж авахаар болсон юм. Магадгүй тэдний анхны болзоо?

ad/ dpaaginx yg suulinx

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now