#10

3.1K 290 11
                                    


~Өнөөх Жонгүг Тэхён Жимин Юнги дөрвийн их уултын өдөр лүү буцацгаая~

Юнги Жиминийг түшсээр гаран, такси барин суулаа. Дарга нь болохоор Юнги Жиминий гэрийг мэдэж байв. Булан эргээд л орох хэмжээний ойрхон байсан ч Юнги өөрөө ч их уусан болохоор такси барихын илүүд үзсэн аж. Нээх ч удалгүй Жиминий гэрийн гадаа ирж Юнги мөнгөө төлчхөөд Жиминийг түшээд гэрийнх нь үүдрүү алхлаа.

Юнги Жиминд хандан: Даргаа, хаалганы чинь код хэд вэ? Хоёулаа яаж орох вэ?

Жиминд ямар ч ухаан байхгүйн дээр юу болоод байгааг ч ойлгохгүй байв.

Юнги санаа алдан амандаа: Гадаа нь үлдээгээд явчхаар ажилгүй болчих байхдаа...

Юнги Жиминийг хана налуулж суулгаад, түлхүүрийг нь хайлаа. Жиминий энгэрээр гараа гүйлгэж байхад нь Юнгид түүний булчин мэдэгдэж байв.

Юнги энгэрийн кирмааг нь ухтал нэг түлхүүр тэмтрэгдлээ.

Юнги тэр түлхүүрийг аваад хаалганд нь хийтэл лак хийтэл тааран орлоо. Гэрийнх нь хаалгыг нээгээд Жиминийг босгоод дотогш орлоо.

Юнгигийн нүдэнд буйдан хамгийн түрүүнд харагдан бушуухан явсаар Жиминийг унагалаа.

Юнги мөрөө барин: Бодвол гэдсэн дэх булчин нь л хүндэдээ байлгүй дээ гэж хэллээ.

-Миний булчинд хүрээд үзчхэж ээ?

Юнги бага зэрэг цочин Жимин рүү харлаа.

Жимин жуумалзсаар: хүндэтгэлгүй ярьсны шийтгэл амсах хэрэгтэй биздээ?

Юнги сандарч эхлэн: Я-Ямар?

Жимин гараараа хажуудаа суухыг дохилоо.

Юнги хамаг биеэ чангалсаар түүний хажууд очин суулаа. Жимин түүний хоёр хацарнаас барин, өөрлүүгээ бага багаар ойртуулсаар түүний уруулыг зөөлнөөр озлоо.

Юнги эхэндээ гайхсан ч Жиминий өгөх мэдрэмж үнэхээр гайхалтай байсныг нуух юун.

ad/ smutuudig ni xasaad bgashuu kk

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now