#12

3K 299 18
                                    


Тэхён: чи өөрөө яваач?

Жонгүг: хэлэх юм байгаа юм шиг байна...

Тэхён хажууд байсан сандал дээр суугаад бодолхийллээ. Саяхан багтарч үхэх гэж байсан тэрний сэтгэл гэнэт хувирах шиг. Өөр хүнтэй байхыг нь харж чадахгүй байсан байж одоо ингээд өөр дээр нь ирсэн чинь нэг л эвгүй оргих шиг. Хэтэрхий их гомдсондоо эсвэл ууралсандаа Тэхён үг хэлэх гээд чадахгүй байх шиг.

Жонгүг доош харсан хэвээр санаа алдчхаад: Би удахгүй явна...

Тэхёний харц Жонгүг дээр туслаа. Саяхан л өөрийнх нь дэргэдээс холдож өгдөггүй, байнгын дагадаг, бүр холдуулахыг хүсдэг хүн нь гэнэт өөрөө явна гэхийг сонсоод Тэхёнд гүн цохилт болсон бололтой. Тэхёний дотор хоёр хуваагдах шиг. Нэг талд нь, Жонгүгт хайртай гэдгээ хэлээд авж үлдэх. Нөгөө талд нь, зүгээр л энэ чигээрээ дуусах. Гэвч алийг нь сонсхоо үл мэднэ.

Тэхён намуухан хоолойгоор: Хаах... болчихсон байна... Чи одоо явдаа...

Жонгүг урам хугарлаа. Энэ бүх хугацаанд зөвхөн түүнд л таалагдхын тулд тэнэг алхам хийж байсан байтал түүний амнаас гарсан үг ердөө л *чи одоо явдаа* байсанд урам нь хугарч байв. Жонгүгийн амьдралд Тэхён гарж ирээгүй байхад тэр ердөө хичээлээ л хийдэг жирийн оюутан байсан.

Жонгүг эргэж харалгүй тэндээс гарч одлоо. Энэ хоёрт хэцүш байгааг тэнгэр мэдсэн мэт бороо шивэрч эхэллээ. Жонгүгт энэ бороо яг л *Сэтгэлээ онгойтол уйлаад ав* гэж байгаа аятай санагдав. Тэнгэр лүү нэг харчхаад Жонгүг өдий хүртэл тэвчиж ирсэн нулимсаа зөнд нь хаялаа.

____

Жонгүгийг гарж яван явтал Тэхён хаалга руу харж байсан юм. Одоо ч харсан хэвээр. Тэгж их сэтгэлтэй байж зүгээр хэлчихвэл юу нь болохгүй байгааг бодон өөрийгөө харааж байв. Зүгээр л нэг муу бацаанд ухаангүй дуралснаа хүлээн зөвшөөрхөөс айсан биз.

____

Өглөө

Жонгүг их эрт сэрсэн байх агаад сургуулийнхаа гадаах талбай дээр гүйх аж. Өнөөдрөөс эхэлж тэр зүгээр л өмнөх Жонгүг шиг амьдрахыг шийдсэн юм. Өмнөхөөс арай өөр нэг зүйл. Жонгүг өмнөхөөсөө илүү булчин шөрмөслөг болсон дээр сургуулийн охид хөвгүүдгүй түүнийг анзаарах болсон аж. Гэвч Жонгүгт тэд хамаагүй шүү дээ... учир нь түүний зүрхний гүнд Ким Тэхён гэдэг хүн цоожлогдоод үлдчихсэн.

___

Тэхён баараа зарах талаар бичээд, баарныхаа хаалган дээр хадлаа. Энэ баар түүнд зөндөө олон хар бараан бас өнгөтэй өөдрөг дурсамж үлдээсэн. Магадгүй баараа зарчихвал тэр Жонгүгийг бодохгүй гэж бодсон байх.

Тэхёний утас дуугарлаа.

Тэхён утсаа аван: Байна?

-Баараа зарах гэж байгаа юм уу?

Тэхён: аан, тиймээ. Та сонирхож байна уу?

-Тиймээ. Би доторхыг нь хармаар байна.

Тэхён тэр хүнтэй уулзах цаг тохироод утсаа салгалаа. Тэр зар тавиад хэдхэн цаг болж байхад ингэж хурдан дуудлага ирсэнд багагүй гайхаж байв.

ad/sad or happy?

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now