#3

3.5K 320 4
                                    

___

Жонгүг хичээлээ дуусгаад шууд л өнөөх баарны гадаа ирлээ. Ядаж гаднаас нь харчхаад явъя гэж бодсоор цонх руу нь ойртон нүүрээ тулгалаа. Гэвч түүний залуу ер харагдсангүй. Бага зэрэг гутарсан ч ойрхон гарсан гэж бодон гадаа нь хүлээн суулаа.

Удаачгүй Тэхён хар машинаас буух нь Жонгүгт харагдлаа. Жонгүг баярлан сууж буй газраасаа босон инээмсэглэлээ. Гэвч удалгүй царай нь барайсан юм.

Жимин машинаасаа буун Тэхёний уруул дээр зөөлнөөр бас удаан үнслээ. Жонгүг энэ удаад тэсээгүй бололтой тэдний зүг алхлаа.

Жонгүгийг хоолойгоо засахад тэд хөндийрлөө.

Тэхён гайхсан аязтай Жонгүг руу харан: Чи энд юу хийж байгаан?

Жонгүг: харин та?

Жимин тэр хоёрыг ээлжилж хараад, Жонгүг руу бага зэрэг мушилзаад машиндаа суулаа.

Жимин явж, Тэхён Жонгүг руу эвгүйхэн харсаар үлдлээ.

Жонгүг чимээгүй байдлыг эвдэн: Хён! Та саяны залуутай...я-ямар нэгэн...холбоо...байхгүй...биздээ?

Найдлага тавьсан байдалтай түүнийг ийн асуувал Тэхёний нухацтай царай эрс хувиран, ёжилсон байдалтай болох нь тэр.

Тэхён: Холбоотой бол юу гэж...?

Жонгүг харцаа үл салгасаар: Зүгээр дээ... гэж хэлээд яваад өгчхөв.

Тэхён Жонгүгийг шууд яваад өгсөнд багагүй гайхширсаар үлдлээ.

____

Гудамжаар лааз өшиглөн хэнэггүйхэн шиг алхах Жонгүг. Үнэндээ тэр Тэхёноос бүх зүйлийг шалгаахыг хүсэж байсан ч энэ удаад Тэхёнийг тоохгүй орхих нь дээр гэж бодсон байх. Эсвэл зүгээр л шантарч байгаа байх...?

Тэхёний үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байгаа нь ямар анхных биш гэж бодох ч түүнд гомдох сэтгэл төрж байв.

-Хүүе! Жонгүг мөн үү?

Хажууханд нь эрэгтэй хүний хоолой гаран харвал, түүний таньдаг ах Юнги зогсож байв.

Жонгүг хуучны танилаа харсандаа багагүй баярлан инээмсэглэлээ.

Жонгүг: Хён! Уулзаагүй удсан байна.

Юнги толгой дохин: за тэгээд амьдрал дажгүй юу? Оюутны амьдрал хэцүү байна уу?

Юнги Жонгүгээс хоёроор ах. Жонгүгийг ахлах сургуульд байхад нь Юнги түүнд оюутны амьдрал хэцүү гэж хэлж байсан юм.

Жонгүг: үгүй ээ яахав. Тийм ч хэцүү биш ээ...

Юнги Жонгүгийн нүдэнд хурсан гунигийг харан сэтгэлийг нь сэргээх санаатай цоглог өнгөөр: Уулзсан юм байна, нэг газар орж суувал ямар вэ?

Юнгиг ийн санал тавихад нь Жонгүгийн толгойд нэг юм зурайх шиг л болон сэргээд ирлээ.

Жонгүг Юнгиг чирэх нь холгүй: миний мэддэг нэг газар байгаа гэж хэлээд Юнгиг сугадан тэр газарлуугаа явлаа.

ad/ yoongi gapc ipj etpp...? yoongi?? yoonmin?

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now