#13

2.9K 288 10
                                    


- Бурхан минь Жонгүг аа! Чиний бие хаа булчин шөрмөс үнэхээр янзын болчихжээ? Охидуудын харцыг өөртөө татаж чадаж байнашт...

Жонгүг хэн гэдгийг нь ч мэдэхгүй үл таних залуугийн хэлсэн үгийг ойшоосонгүй. Сонсохгүй байгаа мэт царайлаад тэндээс холдлоо. Сүүлийн үед Жонгүгтэй ярихыг оролдсон эр эм хүйстэнгүүд огцом өсөх аж. Энэ нь Жонгүгт улам л ядаргаатай санагдаж байв. Байн байн утсаа шалган, дуудлага зурвас ирсэн эсхийг шалгах аж. Гэвч аль нь ч ирээгүй...

___

Тэхён гарт тааралдснаа өмсчхөөд өөрийгөө толинд харлаа. Хоорондоо авцалдаагүй харагдах ч Тэхёнд гайхалтай зохино. Тэхён өөрийгөө өнгө зүс алдсанд тэгж их гайхсангүй. Жонгүг гэх хүнийг шөнө болгон үгүйлж байгаа шүү дээ.

Баарыг нь сонирхохоор залгасан хүнтэй уулзхаар болсон болохоор арван минутын өмнө гаран алхлаа. Гадаа ямар ч үүлгүй, тэнгэр цэлмэг харагдана.

Тэхён Жонгүгт яагаад ч юм буруу өгөхөө больсон байв. Өөрөө л дурлаж өөрөө л түлхсэн байж яагаад түүнийг буруутгана гэж бодох аж. Түүний зөв. Өөрийнхөө мэдрэмжийг хүлээн зөвшөөрчихвөл бүх юм ок... даанч их зан гээч нь түүнд саад болж байна.

- Сайн байна уу?

Тэхёнтой бараг л чяцуу гэмээр өндөр нуруулаг, царайлаг, даруухан гэмээр залуу түүнтэй ийн мэндэллээ. Тэхён ч эргүүлэн мэндлээд баарныхаа хаалгыг онгойлголоо.

Тэхён: Баараа нээгээд гурван жил л болсон. Ерөнхийдөө байрлал их сайтай болохоор хүний хөл тасардаггүй

- Gay Bar мөн биздээ?

Тэхён толгой дохилоо. Үүнээс нь болоод өнөөх хүн авахаа больчихвий гэх айдас түүний дотор байсаар. Учир нь ямар л хүн ижил хүйстнүүд ордог байсан газрыг худалдаж авах вэ дээ?

Өнөөх залуу баарыг сонжин эргэн тойрноо ажиглаад дараа нь Тэхён дээр харцаа тогтоолоо.

- Ким Жунин. Би худалдаж авах болноо. Бас баар хэвээр нь үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна. Gay Bar хэвээр нь...

Тэхён: Ким Тэхён. Тэгвэл их зүгээр л байна. Гэхдээ өөрт чинь эвгүй биш үү?

Жунин инээмсэглэн: үгүй дээ, бүх зүйл зүгээр.

Тэр хоёр хэдээр зарах, хэзээ зарах зэргээ нарийн ярилцан удаан суусны эцэст өнөөдөртөө харихаар боллоо. Хоёул баарнаас гаран Тэхён хаалгаа түгжхээр болон, Жунин салах ёс хийгээд түрүүлэн явлаа.

Тэхёнийг хаалгаа түгжиж байхтай зэрэгцэн, нуруунд нь хэн нэгний халуун тэврэлт мэдрэгдлээ. Тэхён багагүй цочирдон арагш харахын түүс болж байв.

- Хён, битгий үхээрэй. Гуйя...Би дэргэд чинь байж өгөх болохоор...

ad/ duusgamaapgui bnnnnnn

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now