Жонгүг Юнгиг бараг л чирсээр Тэхёний баарны гадаа ирлээ. Жонгүг Юнгигийн гарнаас хөтлөөд Юнги рүү ойртлоо.Юнги гайхан: Яа! Чи яагаад байгаа юм?
Жонгүг Юнгигийн чихэнд: Хён! Надад ганц л удаа тусалчих. Юу ч гэсэн ийшээ оръё.
Жонгүг Юнгитэй яг л хосууд шиг явсаар хамгаалагчийн хажуугаар төвөггүйхэн гарлаа. Санаа нь амарч, Юнгигийн гарыг хөтөлснөө ч умартан тэкний урд байх сандлыг татан суулаа.
Жонгүг тэкний ард байх Тэхёний үйлдлийг дагуулж хараад өөрлүү нь харахыг хүлээлээ.
Юнги Жонгүгийг дагуулж харан, Жонгүгийг нудраад: Хэн юм? Бас энэ юун газар вэ?
Жонгүг Тэхёноос харцаа салган Юнги рүү хараад: Хён, энэ бол гэй хүмүүс ордог баар. *Санаа алдах* та намайг битгий муугаар бодоорой. Хүн хүний сонирхол өөр шүү дээ...
Юнги Жонгүгийг гэй гэж гадарлаж байсан ч арай ч биш байх гэж бодож байсан удаатай. Гэвч Жонгүгийн амнаас үүний сонсоод бага зэрэг цочирдсон ч дараа нь инээмсэглэлээ.
Юнги Жонгүгийн нуруун дээр зөөлөн цохиод: Зүгээр дээ, Жонгүг аа... би ч ялгаагүй ээ
Жонгүг баярлах шиг болон: тэгвэл хоёулаа зөв газраа ирж!
Тэднийг ийн ярилцаж байтал Тэхён Жонгүг руу харцаа тусгалаа. Өөрийнх нь хойноос үхэн хатан гүйгээд байсан залуу нь гэнэт өөр хүний хажууд амаа урагдтал инээж байхыг хараад багагүй дотор нь сонин боллоо.
Тэхён хоолойгоо засаад: Юу захиалах вэ? Гэж зөөлөн хойлоогоор тэр хоёроос асуулаа.
Жонгүг Тэхён руу ялалт байгуулсан аятай харан: өөрөө мэдээд аваад ирэхгүй юу?
Ёжилсон маягтай ингэж хэлэхэд Тэхён Жонгүг руу сонин хараад цааш явлаа.
ad/ aimp t1 blj bwl xeled ogoope guiyy! ypni ympxuu bn xld ogcooc dee
Bupp zagnaj magnaad dawpd bdi ene Rianguai
YOU ARE READING
●Gay Bar● (ДУУССАН)
RomanceТэхён: яах гэж хэрэггүй зүйл хийж хүний цаг үрээд байгаа юм? Жонгүг: ингэхгүй бол...таны царайг харж чадахгүй штээ...