#14

2.9K 304 15
                                    


Жонгүг хичээлээ таран гэрлүүгээ явхаас татгалзан, ах нарынх руугаа явхаар шийдлээ. Ойрд түүний сэтгэл санаа авах юмгүйн дээр, ах нартайгаа уулзаагүй удсан юм.

Жонгүгийн бодсоноор Жин ах нь хаалгаа нээлээ. Харин Намжүүн гал тогооны шалыг угааж байв.

Жонгүг доогтойхон Намжүүнд хандан: та ахиад юу буруу хийчихсэн юм?

Намжүүн шалны алчуураа зөөлөн шидээд: Күэ яахав. Дарга нарын хурал гэж нэг юм болоод, тэгсэн би тасраад Жин авах гээд ирж байхад нь нэг эмэгтэйтэй тэврэлдээд байж байсан юм гэнээ. Тэгээд л одоо ууралчихсан, уурыг нь гаргах санаатай

Жонгүг толгой сэгсрэн хөнгөхөн инээд алдлаа. Намжүүн Жин хоёр бие биендээ хэтэрхий их хайртай болохоор сална гэж бол байхгүй. Гэхдээ иймэрхүү юм бол байнга болно.

Жин Жонгүгт шүүс хийж өгөн, хажууд нь суугаад: За, чамаар сонин сайхан? Үзэгдэж харагдахаа больжээ та гуай?

Жонгүг шүүснээс нэг балгаад: Хён, би таниас залуу шүү гуайлаад байх юм. Сонин юу байхав, нэгэн хэвийн л.

Жин: нээрээ! Юнгитэй таарсан шүү

Жонгүг: би ч бас!

Жин: чиний талаар сонссоон. Өнөөдөр манайд ирнэ. Чи их зөв цагтаа ирж

Жонгүг: зөн совин л...

Жин инээд алдлаа. Тэр хоёрыг тухтайхан шиг инээд алдан хоорондоо юм ярьж байхад хөөрхий Намжүүн...шалаа зүлгэсээр л

____

Юнги ирж, Намжүүн ч шалаа угаан дуусч, бөөндөө ширээнд сууцгаалаа. Тэд, бүгд бие биентэйгээ санаандгүй танилцаад, 3н жил нөхөрлөсөн юм.

Юнги: Жонгүг

Жонгүг: мм гэж авиа гаргавал,

Жин Юнгид, Жонгүгийн сэтгэл санаа авах юмгүй, Тэхёнтой нийлээгүй гээд бүх зүйлийг хэлээд амжижээ.

Юнги: Нээрээ! Захирлаас (Жиминийг хэлж байгаан) сонсохнээ, Тэхён чинь эдгэрэшгүй өвчтэй гэсэн байх шүү. Чи мэдэж байсан уу?

Жонгүг ууж байсан ундаандаа хахан, Юнги рүү анхаарлаа хандууллаа. Үнэхээр үү? Гэсэн шиг харвал Юнги толгой дохилоо. Жонгүг буйдангаас босон тэнхээ мэдэн гүйн гарлаа.

____

Жонгүг гүйсээр, Тэхёний баарны гадаа иртэл, тэр яг түгжээд зогсож байв. Итгэл төгс гүйсээр араас нь тэвэрч авлаа.

Жонгүг: Хён, битгий үхээрэй. Гуйя...Би дэргэд чинь байж өгөх болохоор...

Тэхён гайхан эргэж харвал Жонгүг багагүй хөлөрсөн байдалтай зогсож байв.

Тэхён: Юун үхэх? Жонгүг чи юугаа яриад байгаан? Чи зүгээр үү? Чи өөрөө өвдчихсөн юм биш үү?

Жонгүг толгой сэгсрэн: Хён, эсэргүүцсэн ч хамаагүй ээ. Би таниас ахиж холдохгүй гэж хэлээд ахин тэвэрлээ. Тэхён гайхаж байсан ч дургүйцсэнгүй. Ингээд, Жонгүгт тэврүүлээд зогсох түүнд таалагдаж байв. Гэвч, эргүүлээд тэвэрсэнгүй.

Жонгүг тэвэрсэн хэвээр, намуухан хоолойгоор зөвхөн Тэхёнд сонсогдхоор: Би таньд хайртай, Хён гэж хэллээ.

Тэхёний биеэр хорхой гүйх шиг эвгүй мэдрэмж бүрхэн авлаа. Тэхёнд энэ мэдрэмж ч таалагдаж байв. Жонгүгийн үнэрийг шуналтай гэгч нь сорон үнэрлээд дараа нь эргүүлэн тэвэрлээ. Чанга гэгч нь...

ad/ commmmm

●Gay Bar● (ДУУССАН)Where stories live. Discover now