^6^

260 58 1
                                    

Цагаан цас. Улаан цус. Цас хайлан урсахад улаан өнгө хөрснөө шингэнэ.

Чангкюн ухаан орохдоо анхилам зэрлэг цэцэг үнэртэн сэрэв. Харин чихэнд нь хоромхон зуур хонхны эгшиг дуулдах болсон ч түүнд ойлгох сөхөө байсангүй.

Гэнэтхэн тэр орон дотор хэвтэж буйгаа мэдээд огло харайн босох нь тэр. Гүн гүнзгий нойрноосоо сэрэн ирсэн мэт л мэдрэмж түүнийг бүчин авав. Хамарт нь харин одоо ч цэцэгсийн үнэр сэнгэхийсээр............

-Ухаан оров уу? гэсээр улаан үст ноёнтон цонхны дэргэд зогсож байх нь тэр. Яагаад ч юм час улаан үсний өнгө нь арай бүдгэрсэн санагдана.

Чангкюн болчимгүй бүдүүлэг аашилсан хэмээн өөрийгөө зүхэн уучлалт гуйж эхлэхэд өнөөх нь буйдан дээр суухыг хүсэх нь тэр. Ямартай ч хэлэх зүйл байгаа байх нь.

-Уучлаарай!!!

-Бие чинь ямар байна? Өвдөлт мэдрэгдэж байна уу?

Гэнэтхэн өөдөөс нь тасралтгүй ширтсээр ийн хэлвэл гайхаж орхисон Чангкюн гэнэтхэн халуун ус руу унаснаа санав. Гарцаагүй түлэгдэж буйгаа мэдэрч байснаа санахад ар нуруугаар нь халуу дүүгэх шиг. Хүйтэн хөлс бурзайна.

-Б-би??? гэсээр балмагдаж орхисондоо бодит болон бодит бус мэдрэмжинд гацаж орхив. Тархи нь нөхцөл байдлыг эрүүлээр тунгаах гэж хичээнэ. Харин өөдөөс нь ширтэн буй улаан үст цамцаа тайлаад эхлэх нь тэр. Бүр ч цочролд орсон Чангкюн нүдээ хааж бөөн сүр болтол улаан үст шоолох мэт инээснээ нүцгэн цээжээ түүний өмнө ил гаргаж орхив. Гэвч харсан зүйл нь бүр ч хэлэх үггүй болгож орхив. Чангкюны амнаас авиа ч гарсангүй. Нүдээ ч цавчиж зүрхэлсэнгүй. Цагаахан цээжин дээр нь үл мэдэгдэх тэмдэгтүүд эгээтэй тамгалж орхисон сорви мэт зурайжээ. Ар нуруугаараа эргэн харвал дээрээс доош ханз мэт үсэгнүүд харагдана. Сорви гэхэд дэндүү төвгөр байх ба ягаарч орхиж.

Өрөө ч улаан хөшигний өнгөнд уусан бүүдэгхэн. Гэсэн ч хангалттай харж болохуйц гэрэлтэй. Улаан үст буюу өөрийгөө Вону хэмээн нэрлэх эрхэм яг үнэндээ жирийн биш гэдгийг Чангкюн маш сайн ойлгов.

Удалгүй түүний тархи хэвийнээр ажиллаж эхлэн

-Та юу юм? гэх асуултыг тавив. Энэ зөв асуулт байлаа.

Вону эргэн өөдөөс нь харан суугаад цээжин дээрх бичгүүдийг тэмтрэнгээ

-Туулайн бурханы талаар сонсож байсан уу? гэх нь тэр.

Хариу хэлэлгүй чимээгүй ширтэн суух Чангкюн балмагдсан ч тэнэг үйлдэл хийхээр нэгэн биш юм. Хамгийн гол нь улаан үст чухам хэн ч байлаа гэсэн хүн алахаар нэгэн биш гэдэгт итгэлтэй байв.

~Kiss of the Rabbit God~ [дууссан]Where stories live. Discover now