Хаа саагүй тарсан замбараагүй хувцас. Бүгчим халуун өрөө. Амьсгаадсан залуус.
-С-сая юу болчихов? гэсээр Минхёгийг дуугарахад хэргийн эзэн Жүхон өөрөө ч цочирдож орхисон бололтой хариу ч эс дуугарна.
Гэтэл удалгүй захирал Минхёг том том инээсээр үсээ зулгаан босч ирээд нүүрээ нэг шувтраад
-Сайхан байлаа!! Жүхон аа?? хааяа даа өрөөнд ирж бай л даа!! гэсээр бүр ч илүү ёжлон инээхэд өнөөх нь чимчийтлээ улайсаар тайлж орхисон дүрэмт хувцсандаа нүүрээ наан чимээгүйхэн хараал урсгана. Өөрт нь юу тохиолдсоныг үнэхээр ойлгохгүйд бухимдах ч удаан хадгалж ирсэн зүйл нь задарч орхисонд ийн ичингүйрэх аж.
-Талтай байсныг чинь мэдэх ч ийм аргаар сэтгэлээ илчлэнэ гэж бодсонгүй шүү~~~ гэсээр Минхёг цонхоо онгойлгон өрөөнд агаар оруулав. Халууцаж орхисон бие нь хүйтэн салхийг дуртайяа хүлээж авч байсан юм.
-Та мэддэг байсан хэрэг үү? гэсээр Жүхон шулганан дуугарахад Минхёг дахин нэг инээд алдаад
-Ойлгомжтой л байсан шүү дээ. Эхлээд чамайг Чангкюнд сайн болов уу гэж бодсон ч гарцаагүй өөр байсан юм. Тэгээд л таамаглаж эхлэсэн. Гэхдээ би гайхаагүй ээ. Ийм сайхан залуу байхад чи байтугай л надад дурлацгаадаг хойно гээд хөгжилтэй нь аргагүй өөрийгөө сайшааж эхлэхэд Жүхон тэсэлгүй инээд алдчихав.
Гэтэл энэ үеэр Чангкюн сурснаараа хаалга ч тогшилгүй ороод ирэх нь тэр. Минхёгийн өрөөнд үргэлж дураараа орж ирээд сурчихсан хэрэг.
Байдлыг харсан Чангкюн хэсэгтээ гөлөрсний эцэст гэнэт амаа ангайсаар
-ХААЛГАА ЦООЖИЛЖ МЭДДЭГГҮЙ ЮМУУ?? ЯДАЖ ХУВЦАСАА ӨМСӨӨЧ!! гэхэд Минхёг ч тоосон шинжгүй хувцсаа нэг нэгээр нь түүн өмсөв.
-Юун ч сүртэй юм? Чи өөрөө хаалга тогшиж мэддэггүй юмуу? гэхэд цаана нь Жүхон оройтсон ч гэлээ буйдангийн араар орон нуугдсан юм.
-Чи бас юундаа нуугдаад байгаа юм!! Бие нь өвдчихлөө гэж бодтол ердөө биологийн хэрэгцээнээс болсон хэрэг үү?? И ЖҮХОН??? гэсээр бачуурч байгаа мэт л зандарахад Минхёг доогтой нь аргагүй инээсээр
-Юу болоод орж ирээв? гэв. Дэндүү хачирхалтай залуу юм.
-Нөгөө таны хүндэтгэдэг үйлчлүүлэгч тантай уулзах хүсэлтэй байна гэнэ?? АХХХХХ заза би юу ч хараагүй гээд л бодчихъё!! OH MY JESUS гэсээр бөөн сүр гарч явав.
Чангкюн энэ үед л Жүхонийг яагаад уурласныг ойлгосон аж. Хэдий нэг удаа асууж байсан ч арай ч ахад нь сэтгэлтэй болчихсон гэж бодоогүй хэрэг. Гэсэн ч нэгэнт бүх зүйл болоод өнгөрчихсөнд яалтай билээ. Харин Минхёг эргүүлж хайрлах нь юу л бол хэмээн санаа зовсон Чангкюн ажлаа хийхээр доош буув. Цахилгаан шатанд яг орж байтал гэнэт өрөөнд харсан нүцгэн уран зураг мэт зураглал бууж ирсэнд өөрийн мэдэлгүй хашгирч орхив. Хэзээ ч мартахааргүй аймшигтай мөч ажээ.
VOCÊ ESTÁ LENDO
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Aventura#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.