Хар дэгжин урт цув өмссөн хүрэн улаан үстэй биерхүү залуу зочид буудлын үүдээр орж ирэв. Нэлээдгүй өндөр бөгөөд харцнаас нь бардам бөгөөд өөртөө итгэлтэй шинж гарна. Дээгүүр харц шидлэх тэрээр үүдний хүлээлгийн тухлагхан буйдан дээр сууж буй Чангкюн болоод Кихёнийг олж харах нь тэр.
Чангкюны зөн совин яалтачгүй түүнийг эгэл бус хүн гэдгийг мэдрэх ч ил гаргаж зүрхэлсэнгүй.
Юу ч дуугаралгүй ширтээд байсанд Кихён урдуур нь ороод
-Үйлчлүүлэгч ирчихсэн юм бишүү? гэх нь тэр.
Ухаан орсон тэрээр ах руугаа толгой дохиод өнөөх том биет залуу руу дөхөн очоод асууна. Гэтэл биерхүү залуу гартаа буй цүнхээ түүнд өгөөд
-Би бол Шону . Харин чи Им Чангкюн биз дээ? Түүний байрлаж байсан өрөө рүү дагуулаад яв гэх нь тэр. Өнгө аяс нь хөндий хүйтэн дуугарсан ч түүний үгийг Чангкюн харин дуугүй л биелүүлсэн юм. Кихёний хажуугаар өнгөрөх өндөр залуу харин хоромхон зуур хачирхалтай харц шидлэхийг даанч хэн ч анзаараагүй юм.
Вонугийн байрлаж байсан өрөө рүү дагуулан явах Чангкюн түүнийг өөр нэгэн туулайн бурхан гэдгийг дорхноо гадарласан юм. Гэсэн ч түүний гадаад төрх Вону шиг анхаарал татам содон хурц улаан байсангүй.
Тэд өрөөнд орж ирмэгц л уур амьсгал хувьс хийн өөрчлөгдөнө.
Хүрэн улаан үст цуваа тайлан тавиад тухлан суухад Чангкюн харин шууд л
-В-Вону?? гэсээр асууж орхив. Гарцаагүй бүхий л учрыг хэлж өгөх хүн түүнээс өөр үгүй учир ийн дуугарав.
-Чи гадарласан байх. Би бол чиний мэдэх нэгэнтэй адил туулайн бурханы өөр нэгэн дүр. Би энд Вонуг орлохоор түр зуур ирсэн гээд товчхон танилцуулна.
Харин Чангкюнд ганцхан асуулт бий.
-В-Вону хэмээн сандрах ч дахин нэг удаа нэрийг нь дуудан итгэл тээн өмнөө буй Шону гээчээс асууна.
-Вонуг дүрэм зөрчсөн гэж сонссон. Гэвч шалтгаан нь ердөө залуу хүү байна гэж бодсонгүй. Чам шиг хүнд өөрийн амийг өгчихдөг Вону үргэлж л ийм цайлган зан гаргах юм даа гэсээр өөрөө өөртэйгөө халаглан суух Шонуг дуугарвал Чангкюн бүр гайхах нь тэр.
-Түүний хувиралыг харсан биздээ? Хүний амийг аварна гэдэг бидний хүчнээс хальсан асуудал. Тийм зүйл боллоо ч бид бүх хүчээ шавхах хэрэгтэй болно гэсэн үг. Чамайг аварсан Вону одоо хүчгүй болсон. Ердөө л туулай төдий болсныг чи мэднэ!!!
![](https://img.wattpad.com/cover/214977086-288-k314565.jpg)
VOCÊ ESTÁ LENDO
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Aventura#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.