-Хэрэв та мэдэж байгаа бол би одоо хичээлтэй!!!
-Хичээлдээ битгий яв аа?? гэсээр Чангкюн улаан үст ийн өвөр дээр эрхлэн хэвтэнэ.
Цаг хугацаа нэлээдгүй өнгөрсөн билээ. Ойгоос олсон бяцхан улаан үстийг Чангкюн болоод Минхёг мөн түүний хайрт Жүхон мөн авга ах нь болсон Кихён нар тун сайн өсгөсөн юм . Ээж нэхэхэд нь ээж болж аав нэхэхэд аав болсоор тэд 17 жилийг ардаа үдсэн.
Дөчин насны босгыг давсан Чангкюнд өөрчлөлт харин байв уу? Үгүй дээ тэр өнөөх л Чангкюн хэвээр байгаа. Мэдээж илүү эрх болсныг эс тооцвол шүү дээ....
Харин 17 настай залуухан Вону өнгөрсний талаар юу ч санахгүй байгаа. Чухам яаж энэ ертөнцөд ирж, хэрхэн урт хугацааны он жилүүдийг өнгөрөөж, ямар чухал үүргийг хүлээж байснаа ор тас мартсан. Түүнд үлдсэн ганцхан зүйл бий. Чангкюныг хэн хүнээс илүүтэй хайрладаг нь...
Хэдий Минхёг дутахааргүй түүнийг өсгөж хамтдаа хэрэг тарьж, согтуу тасарчихаад Вонугаар өөрийгөө хүргүүлж байсан ч тэр Чангкюнд илүү хайртай байлаа...
Төрөлхийн улаан үстэй төрсөн цэл залуу Вонугийн харц гал цогтой байх ба өвөр дээр нь хэвтэх Чангкюныг бүр илүү энгэртээ наагаад бүүвэйлж гарав.
-Яагаад бүүвэйлээд байгаа юм ? гэсээр өөрийг нь эгээтэй л нялх хүүхэд мэт бөөцийлсөнд дургүйлхсэн Чангкюныг дуугарвал Вону хэнэггүйхэн инээмсэглээд
-Та намайг ингэдэг байсан гэсэн биздээ? Харин одоо миний ээлж гэсээр бүр илүү чангахан тэврээд дуу амандаа аялахад түүнд нь уярах Чангкюн.
-Ахаа? Би таныг хайрлаж болох уу?
-Хүнийг хайрлахдаа хүнээс асуудаггүй юм шдээ. Энэ бол чиний сэтгэл. Гэхдээ хэрэв чи намайг өөрөөс чинь 25 насаар ах гэдгийг мэдэж байгаа бол шүү дээ?
Түүний анхааруулсан хариултанд Вону инээд алдсаар
-Би таньд хайртай шд гээд чанга чанга инээд алдах нь тэр. Тэр улаан үс шигээ дулаахан зүйлийг цээжиндээ мэдрэнэ.
-Тэгвэл таныг үнсэж болох уу?
Энэ удаа Чангкюн багахан түүнийг өөрөөсөө холдуулаад хацарнаас нь чанга гэгч нь базчихав.
-Өвдөж байна шдээ? Яагаад байгаа юм ? гэсээр нүдэнд нь нулимс хурсан Вонуг гомдлонгуй дуу алдахад Чангкюн базсан хацрыг нь хуруугаараа хайрлангуй илээд
-Мэдэхгүй юм даа, чамайг над дээр ирэхийг хүсдэг байсан ч ингээд хажуудаа байлгаад байхаар гэм хийчихсэн мэт санагдах юм. Чи үүнээс илүү... надаас илүү хүнийг олох ёстой ч юм билүү? Би эргэлзэж байна аа. 17 жилийн өмнө чи л байвал болох байсан ч харин одоо айгаад байна! Би чамд хөгшиднө шүү дээ. Хар л даа энэ үрчлээг... Чи 25 хүрэхэд би тавин нас хүрнэ гээд... гунигтай нь аргагүй өгүүлэх Чангкюн үнэхээр л айж байлаа.
![](https://img.wattpad.com/cover/214977086-288-k314565.jpg)
KAMU SEDANG MEMBACA
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Pertualangan#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.