-Барагтаа бол дууддаггүй хүн юу болоов? гэсээр залуу судлаач Кихёнийг Минхёгийн зочид буудлын үүдний хэсэгт ирэн хэлвэл захирал өөрийн биеэр үүдэндээ үйлчлэн зогсож байлаа.
-Өөрийн хүндэт эрхэм зочныг угтан авахгүй бол бүдүүлэг аашилсан болох бус уу?
Минхёг ийн хэлээд мэхийн ёслоход Кихён шууд л цүнхээ бариулж орхиод
-Тал засаж байх шив дээ. Бас яагаад хүлээн авах тасаг дээр байгаа юм. Чангкюн яасан юм гэвэл Минхёг гомдолтой нь аргагүй хошуугаа унжуулаад захирал хүний төрхөө авч хаяад
-Кихён аа, Чангкюн хүнд дурлачихжээ гэх нь тэр. Үүнийг нь сонссон Кихён амаа ангайгаад уулга алдахын даваан дээр
-Үнэхээр үү? гэснээ сэмхэн ийш тийш харц шидлээд Минхёгийн чихэнд ойртоод
-Унтчихсан юмуу?? гэх нь тэр. Харин Минхёг өөдөөс нь
-Үгүй байх аа. Тэгсэн харагдаагүй. Унтсан бол би шууд мэднэ!! Харин тэрнээс илүүтэй тэр хүн нь орхиод явчихсан байж магадгүй байх. Өөрөө юу ч хэлэхгүй байгаа. Жүхон ч юу ч олж мэдэж чадаагүй. Асуудал нь хямралын анхан шат илэрсэн !! гээд шивнэж гарав.
-Хямрал аа?? Чангкюн хямрана гэдэг муу шүү. Азгүйтэлдээ хүртэл хямардаггүй байтал ямар охинд дурласан болоод ---
-Залуу!!
-Гайхахгүй байна аа. Түүнийг үргэлж онцгой гэдгийг мэддэг байсан юмаа!!! Тэгээд хямрал нь яасан юм?? Кихёнийг ийн асууж дуусав уу үгүй юу Чангкюн өвөртөө туулайгаа тэвэрчихсэн тэдний хажуугаар зөрөн өнгөрөх нь тэр.
Минхёг яг л үүнийг харуулахыг хүссэн мэт толгой дохиод
-Харав уу? Биднийг үл тоож бас ажлаа ч хийхгүй байгаа. Бас тэр туулайг бүр цаг үргэлж тэвэрч явна!!! Би түүнийг хүнд сэтгэлтэй болсонд баяртай байгаач, санаа зовж байна. Тэр энэ чигээрээ хар тамхинд ороод амиа хорлочихвол яана аа!! гээд л үсчиж гарав. Кихён шууд л цохиж аваад
-Чи л тэгдэг юм байгаа биз! Чангкюныг тэгнэ гэж бодохгүй л байна шүү. Илүү зүйл бодоод байлгүй яагаад ярилцаагүй юм?? гэсээр арай илүү ах мэт дүр төрх гаргахад Минхёг шанаагаа тулан аль хэдийн гарч одсон түүний зүг санаа алдангуй ширтээд
-Чи мэднэ шдээ, би ийм зүйлдээ муу гэдгийг. Туслахыг хүсэх ч яахаа мэдэхгүй баахан самарч орхидог гэдгийг. Тэгээд л чамайг дуудаж байна!! гэх нь хэдий үргэлж цовоо сэргэлэн түүний өөр нэгэн гуниг бүхий төрхийг харуулах шиг...
VOCÊ ESTÁ LENDO
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Aventura#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.