^20^

201 41 11
                                    

Амьсгаадан гүйх Чангкюн чадах чинээгээрээ зугтана. Байж болох бүхий л хурдаа дайчлана. Хэрэв ганцхан саатал гарвал тэр бүх зүйл дуусна гэдэгт итгэлтэй байлаа. Модон дотор сүлжилдэн гүйхэд араатан эгээтэй л ойн хүн гэлтэй хаа нэг мод руу авирах бөгөөд зарим мөчрийн тас няс хийх дуу гарах аж. Чангкюн эргэж харсангүй. Ойн уруу хэсэг рүү түргэлнэ. Түүнд одоо өөрийнх нь бахардаж байгаа нь ч хамаагүй болж... Халуу дүүгсэн зүрхээ чангалсаар амьд гарахын төлөө тэр гүйж байна....

Гэвч тэр хангалттай хурдан байсангүй. Араатан түүний чихний ойролцоо аахилан үсрэн буух нь тод сонстоно. Энэ удаа тэр өвдгөө чичрэхийг мэдрэв. Хэр удаан зугтаж чадах бол? Хэрэв ойгоос гарчихвал боломж бий.

"Учир нь энэ амьтан ойгоос гараагүй олон жил болж байгаа"

Чангкюн ийн дүгнээд илүү хурдан гүйхийг өөртөө даалгах ч түүний булчингууд ядарч эхэлжээ... Үе үе өөрийн мэдэлгүй доош сөхрөх гэсэн ч хүчлэн тэмцсээр.

Ойн зах руу орохын алдад тулаад ирэх нь тэр. Ядарсан бие нь сэргээд л ирэх шиг . Араатан харин цамцнаас нь хальтхан шүүрэн авахад Чангкюн шууд л тайлж орхив. Зууралдвал баригдана гэдгээ сайн мэдэж байлаа...

Тиймээс эргэлзэх зүйлгүй урагшилна.

Гэтэл түүний өмнө хэн нэгэн байхыг харах нь тэр. Түүний сайн мэдэх нэгэн. Улаан үстэй тэр нэгэн. Амьдралдаа тэр ингэж их баярласан нь тун ховор. Бодол санаанд нь шууд л "аврал" гэх үгийг буулгаж ирүүлэх бөгөөд түүн рүү үсрэх шахам очоод гарнаас нь зуураад зугтах гэтэл Вону харин хөдөлсөнгүй.

-Т-тэн-нд!!! гэсээр Чангкюн цаг байхгүй гэсэн мэт чангаасаар байтал Вону харин үгүйсгэх мэт толгой сэгсрээд байв.

Гэсэн ч зугтахад хэдийн хожимджээ. Тэдэнтэй тулан ирэх "араатан" шүлсээ дуслуулсаар хэдхэн алхамын цаана зогсож байх нь тэр. Түнхэлзэх цээж нь илүү тэнийж байх бөгөөд араатанд Чангкюныг хөөх нь зугаатай байсан мэт нүүрэн дээр нь бахдалтай нь аргагүй мушилзсан төрх тодорно.

Вону хурц ширүүнээр түүний зүг төөнөөд

-Яасан? Үүрэгт ажилгүй болчихсон чинь өшөөгөө авмаар санагдаа юу? Чөлөөтэй хөдөлж байхыг бодвол тэнхээтэй л байгаа бололтой... гэсээр дуугарвал араатнаас ясны таг няг хийсэн чимээ дуулдав. Яг л мултарсан үе мөч нь эргээд байрандаа орж байна уу гэлтэй.

-Хараалыг сөрнө гэнэ ээ?

Вону түүнээс чимээ гарахад ийн дуугараад түүн рүү илүү ойртож эхлэхэд Чангкюн харин айж эхлэх нь тэр. Тэр Вонуд санаа зовно.

~Kiss of the Rabbit God~ [дууссан]Onde histórias criam vida. Descubra agora