^22^

201 46 9
                                    

Чангкюныг ухаан алдсаны дараах үйл явдал.

Ойд болох тулааныг сонссон Шону ухасхийн орноосоо босон гүйв.  Түүний хүч суларснаас болж энэхүү аюулыг урьдчилж мэдээгүй аж.

Түүнийг ой руу ороход бүх зүйл хэдийн хожимджээ. Улаан үст Вону аль хэдийн өөрийн сүүлчийн хүчийг шавхаж байлаа. Түүний төрх энэ л мөчид жинхэнэ бурханы сүр хүч гэмээр байх ба мэдэхгүй нэгэнд ойд түймэр гарч байна уу гэлтэй гэрэлтэх аж. Учир нь... түүний үс гал мэт дүрэлзэж байсан юм. Дээгүүрх цамц нь шатсан бололтой байх ба цээжин дээрх бичээсүүд галт уулын хайлмаг мэт л гялтайна. Харин нүднээс нь улаан гэрэл тусаж байна уу гэлтэй харагдана. Түүний хувиралыг олж харсан Шону ухасхийн түүн рүү ойртоод

-Болохгүй!! Чи хэзээ ч зөрчиж болохгүй дүрмийг зөрчиж байна!! Хэрэв энэ удаа дүрэм зөрчвөл чи устаж үгүй болно гэдгээ ойлгохгүй байна уу? хэмээн байдаг чадлаараа хашгирсан боловч нэгэнтээ дүрэлзэн буй Вону харин араатны биеийг тарчлаан шатааж байлаа. Бүх зүйл хожимджээ. Түүний хувирал ухрах замгүй болсныг Шону хараад өөрийгөө зүхнэ.

Тэр шөнө тэргэл саран мандаж байсан. Харин энэ үед туулайн бурхадын хүч сулардаг гэдгийг араатан тун сайн мэдэж байжээ... Шону түүнд хориг тавих ёстой байсан. Гэвч түүнд тэгэх чадал үлдээгүй байсан учраас хүчээ нөхөх хүртлээ түр зуурын хориг тавьсан юм. Даанч тэргэл сартай шөнө хоригийн хүч суларч араатан зугтсан нь энэ аж.

Шону араатныг үхсэн цагт л Вонуг тайвширна гэдгийг ойлгож байх ба ингэхдээ газарт хэвтэх Чангкюныг хараад нүд нь бүр орой дээрээ гарах шахав. Араатан түүнийг урхидан дуудсан гэдэг нь гарцаагүй гэдгийг ойлгосон Шону Чангкюныг мөрөн дээрээ тохоод тэднээс аль болох холдох нь тэр.. Өглөө нь Вону үнс нурам дундаас олдсон юм. Хэсэгхэн газар шатаж үгүй болсон ч доороос нь ногоон үндэс соёолж байсан нь бурханы нэгэн чадваруудын нэг болой. Устгаж чадах хэрнэ бүтээж ч чадна.

-Тэр зүгээр үү?

Вону өөр дээр нь ирэх Шонугаас ийн асуувал өнөөх нь үг ч дуугарч чадалгүй толгой дохино. Өөрийгөө зүхэж буйг нь ойлгосон Вону нүцгэн босч ирээд юу ч болоогүй мэт мишээгээд

-Юундаа ийм төрх тодруулаад байгаа юм бэ? Зүгээр ээ, алив! Надад хувцас өг. Эсвэл би ингээд нүцгэн алхаад явчих уу? гэсээр шоглоом хийхэд Шону харин хүний урманд мушилзсан ч үгүй.

Вонуд авчирсан хувцсаа түүнд өгөхдөө Шону нүүрээ гараараа шувтраад

-Хэрвээ би илүү хүчтэй байсан бол!! гэсээр өөрийгөө зүхэхийг нь харсан Вону жаргалтай нь аргагүй

~Kiss of the Rabbit God~ [дууссан]Onde histórias criam vida. Descubra agora