Энэ бол төгсгөл биш. Төгсгөл ирэхэд өөр нэгэн эхлэл хүлээж байдаг...
Тэднийг сүмд ийн байхад гадаа нь нэгэн урилгагүй зочин ирсэн байв.
Чангкюн хаалганы зүг хараад ахыгаа ирсэнд гайхаж орхив.
-Ахаа? Та яагаад энд байдаг билээ?
Гэнэтхэн Кихёнийг ийн ганцаар ирсэнд Шону ч цочирдсон харагдана. Саяхан инээж байсан түүний төрх шууд л төв болох нь тэр. Харин Кихён яагаад ч юм хослол өмссөн байх бөгөөд ямар нэг ёслолд явж байснуу гэлтэй. Амьсгаадсан мөн энгэрээ задгайлсан нь гүйснийх биз. Үс нь салхинд хойш хийссэн бололтой ийш тийш арзайсан байх ба царайнд нь сандарсан төрх илт тодроно.
-Б-Би мэдэхгүй байна аа? Зүгээр л намайг энд ир гээд... гэсээр өөрөө ч ойлгоогүй бололтой гайхширшаар үүдэнд зогссоор байхад Шону харин гунигтайхан түүний зүг очив.
Магад заримдаа бид өнгөрсөн амьдралаа мартаж чаддаггүй байх. Үргэлж түүнээс үлдэх мэдрэмж бидний дотор оршин тогтноно.
Шону халааснаасаа өнөөх эртний гоёмсог үсний хатгуурыг аваад Кихёнд сунгаад
-Энэ чамд байх ёстой байх гэвэл Кихён итгэлгүйхэн түүнийг нь атгав. Тэрхэн мөчид Шонугийн сунгасан гаран дээр нулимсны дуслууд буун ирэв. Кихён уйлж байх нь тэр.
-Үгүй ээ би чинь яагаад байна аа? Их хачин байна! Уучлаарай таагүй сэтгэгдэл төрүүлж байгаад энэ нулимс өөрөө л урсаад байна. Тэрнээс биш би уйлаагүй ээ. Нүд өвдчихсөн юм байх даа? гэсээр түүнийг өөрөө ч учраа олохгүй уйлаад байсанд Шону харин нүд рүү нь эгцлэн хараад
-Чамайг сайхан амьдарч байгааг харах сайхан байна! Цаашид ингэж нулимс унагалгүй амьдрах хэрэгтэй. Дурсамж чинь арчигдсан ч мэдрэмж чинь үлдсэн бололтой гээд хацарт нь гараа хүргээд зөөлөн мишээгээд
-Чи тэр үед ч тэр одоо ч тэр үзэсгэлэнтэй хэвээр байна! гэх нь тэр. Кихёний нүднээс бүр их нулимс бөмбөрөн урсахад Шону гараараа тэднийг тосон аваад
-Миний үүрэг одоо л нэг юм дуусах нь. Хэрэв дахиад бид хүний ертөнцөд уулзах тавилантай бол тэр үед жинхэнэ аз жаргалтай учрал байгаасай гэж хүсье. Баяртай. Сайн сууж байгаарай. Гүнжээ гэх нь тэр.
Харин түүнийг нь Кихён ойлгосонгүй ч сэтгэл зүрх нь Шонугаас чангахан зуурахыг тушаах аж. Хувцаснаас нь чангаар Кихён явуулахыг хүсэхгүй байгаа нь илт.