^3^

344 58 6
                                    

Тэр шөнө нь Чангкюны нойр огтоос хүрсэнгүйд асууж болох, итгэх болох нэгэн дээр очихоор шийдэв гэнэ.

Гэнэтийн цаг агаар өөрчлөлт Чангкюнд дэндүү хүчтэй нөлөөлж байсан юм. Алхаж байхдаа хэдэн удаа бүдэрч унасанаа ч тоолж чадсангүй. Цасан дунд утсаа унагаан нэлээдгүй удтал цагаа ч барав. Хүйтэн шуургатай шөнөтэй тэр үнэхээр л биеэрээ тэмцэж байлаа.

Хагас амьтай болсон Чангкюн арайхийн л очих ёстой энэ газрынхаа үүдэнд ирээд золтой л ухаан алдаад уначихсангүй. Хэрэв ийм шуургатай байгаагүй сэн бол тэр ердөө 20 минутын дотор л ирчих газар байсан боловч ийн цагийн дараа ирсэн нь энэ билээ.

Осгох шахам болсон дотны танилаа харсан залуу нойроо үргээн бушуухан халуун элчээр төөнөх ил зуухны өмнө авчраад халуун шоколадаар дайлав.

Чангкюны гар хөлдөх шахам болж мэдээгээ алдсан учир олигтой ч тэнийж өгсөнгүй. Хэрэв жаахан л удсан бол гарцаагүй хөлдөх байжээ.

-Бурхан минь!!!! Юун хар шөнөөр ирдэг юм бэ? Ядаж залгаж хэлэх ёстой байсан юм бишүү хэмээн зэмлэх нэгэн бол энэ хотод буй хамгийн залуухан түүхч судлаач залуу. Соёлтой мөн дээрээс нь даруухан хувцасласан энэ эрдэмтэн бол Чангкюны хүндэтгэдэг ах нарын нэг болох Юү Кихён гэгч юм.

-Ү-үнэхээр чу-чухал х-хэрэг гэсээр эрүү нь тасралтгүй тачигнан шүднүүд нь хоорондоо хавиралдан дуугарах Чангкюн аяга халуун шоколадаа ч олигтой балгаж чадалгүй суусаар……

-Бүтэлгүй гэдгээ мэдсээр байж!!

-У-утас ……… ца-ца-санд …… у-на-ад ун-ун-тар-тар-чихсан гэсээр арайхийн хэлвэл түүний ах Кихён гэгч санаа зовинонгүй ширтсээр толгой дохино.

-Эхлээд дулаац. Дараа нь л ярилцахаас биш дээ ……

Хэсэг хугацааны дараа нь бие нь дулаацсан Чангкюн нөмөрсөн хөнжлөө аваад гараа удаанаар тэнийлгээд чангарсан биеэ сая нэг суллаж аваад өнөөх бурханы талаар ярьж гарав. Үүнийг нь сонссон түүх судлаач Кихён нүдээ байдгаараа томруулаад

-Т-туулайн дүрстэй бурхан гэнэ ээ??? Үнэхээр үү? гэсээр орилох нь холгүй асуув.

-Яг тийм. Улаан өнгөтэй. Урт чихтэй ч хүн дүрстэй бурханы баримал.

-Чи ямар учиртайг нь мэдэхгүй гэж үү? Аргагүй байх. Бараг л мартагдчихсан эд байгаа юм. Зарим нь зохиомол түүх ч гэж ярьдаг даа. Гэвч одоо цагт бол сольж баршгүй үнэт эрдэнэ!! Яаж яваад Минхёг золигийн гарт орчихдог байна??

~Kiss of the Rabbit God~ [дууссан]Onde histórias criam vida. Descubra agora