-Бид ажил дээр байна!! Захирал аа?? Та ингэж болохгүй ээ... Аа?? гэсээр дуу алдах Жүхоний дуу хоолойг аз болж ойр хавьд нь хүн сонссонгүй. Сахилгагүй дарга нь ажлаа ч хийлгүй өөрийн туслахаа эргүүлдэн гүйхийг ажилчид хэдий анзааран байсан ч хэн ч нүүрэн дээр нь хэлэх зориггүй байв.
И Минхёг гэвч наргиа хийх дуртай найрсаг дарга боловч түүнд ойртоход ямагт зааг буйг хүмүүс мэднэ.
Чангкюн сурсан зангаараа эртлэн босоод хүндэт зочидынхоо хоолыг зөөнө. Уг нь тусгай зөөгч байх ч Чангкюн өөрийн гараар тэдэнд үйлчлэх нь хэвийн үзэгдэл мэт болж.
Хаалгыг аяархан тогшвол Вону хаалга онгойлгох нь тэр. Харин Шону харагдсангүй. Алтан шаргал эмжээртэй харахад л үнэтэй нь мэдэгдэх хлад нөмөрсөн байх ба биен дээрх өнөөх тэмдгүүд ор мөргүй алга болсон харагдана. Хүчгүй болсон учир ийн арилжээ хэмээн сэтгэсэн Чангкюн өрөөнд орж ирмэгцээ ширээ засах нь тэр.
-Шону? Зүгээр үү? Босч чадах нь уу? гэсээр Вону унтлагын өрөөнд намуухан дуугарах ба хариу эс сонсоно. Тэгэхэд л Чангкюн гэнэт өчигдөр Шонугийн төрх таагүй харагдсаныг санав. Тэрхүү зан үйлийг хийхэд хүч зарцуулагддаг нь мэдээж.
-Уг нь тиймэрхүү зан үйлийг хоёул хамт хийх хэрэгтэй. Шонугийн хүч ингэж сульдах ёсгүй юм. Намайг хүн болгосон болохоор илүү сульдаж! гэсээр Вону өрөөнөөс гарч ирээд Чангкюнтай ярилцана.
-Тэр зүгээр болно биздээ? Би ямар нэг зүйл авчруулах уу?
-Хэрэггүй дээ, хэдэн өдөр амрахад л болно гэсээр улаан үст болох Вону ширээнээс хоолыг авсаар унтлагын өрөө рүү орчихов .
Хаврын улирал аль хэдийнээ тал даа орсон байлаа. Ургамал ногоо нахиалж байсан буй цаг. Халуун нар төөнөх ч хаа нэг хүйтэн жиндүү салхи сэвэлзсэн өдөр хоногууд үргэлжлэнэ.
Шонугийн биеийг асрах Вону Чангкюныг амар хэмээн хэлсэн учир тэрээр ийн бодолд орон суух аж.
-Дурлалын шувуухай минь дахиад л бодолд орчихоо юу?
Бодлын үүлийг сарниулсан Минхёгийн хоолой үүдний хэсгийг дүүргэн цуурайтах ба өөрөө чихэрлэг бөгөөд сэнгэ хийсэн үнэр ханхлуулан түүний хажууд иржээ.
-Дурлалын шувуухай?? гэсээр Чангкюн сая нэг энэ үгний учрыг гайхан асуувал Минхёг харин жуумалзах аядаад
-Чи чинь улаан үстэд унаж туссан шувуухай шүү дээ гэх нь тэр .
-Би юу?? гээд Чангкюн анх удаа сонссон мэт л гайхаж байсан юм. Тэгэхэд л гэнэт толгойнд Кихёний зөвлөж байсан үгс чихэнд нь дуулдаад ирэв.
VOCÊ ESTÁ LENDO
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Aventura#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.