-
-Хөөөөөх!!!! ЭРДЭНЭС!! ГАЙХАЛТАЙ!! БҮР ЯГ ШҮҮ!!! гэсээр Минхёгийн өрөөнд буй Кихён ёстой л юм үзэж хараагүй хүүхэд шиг гайхан бишрэнэ.
-Чиний гаргаж буй үйл хөдлөл чинь ……… үнэтэй эд гэсэн үг!! Би эцэст нь баяжихнээ?? ҮНЭХЭЭР ИТГЭМЭЭРГҮЙ ЮМ!! За байж юу авах уу? Шинэ машин? Үгүй ээ хүрэм авъя, бас цаг авна. Аххх шинэ хослол хэрэгтэй шүү дээ… дараа нь үнэртэй усны шинэ цуглуулгатай ч болж болох юм. Хммм сайн бодох хэрэгтэй?? гэсээр Минхёгийн нүдэнд мөнгө л харагдан ийн өөртэйгөө ярин шүлс нь гоожино. Мөнгөнд дуртай хүнийг яалтай билээ.
Харин Кихён эртний үнэт эдлэлд хүрч чадалгүй хэсэг бүрийг нь томруулдаг шилээр нягтлан шинжинэ. Хоёр ах нь ийн хоёр талд хачин хачин үйлдэл хийхийг харсан Чангкюн дуугүй л өрөөнөөс бушуухан гараад гараа халаасандаа хийгээд юу ч болоогүй аятай амандаа шүгэлдэж гарав. Түүний бие сайн амарч мөн санааг нь чилээх зүйлгүй амар амгалан байгаа аж. Учир нь тэр юу ч бодохгүйгээр шийдсэн.
-Юу болоод ийм жаргалтай байгаа юм? гэсээр гэнэтхэн Жүхонийг гарч ирэн асуутал цочиж орхисон Чангкюн цахилгаан шатны үүдэнд пал хийн уначихав. Яг үүнтэй зэрэгцэн цахилгаан шатны хаалга нээгдэн буудлын үйлчлүүлэгч ажилчид гарч ирээд замд нь хөндөллөсөн хэвтэж буй Чангкюны зүг гайхан ширтэнэ. Хамраараа уначихсан хөөрхий Чангкюныг үг ч дуугарч амжаагүй байтал Жүхонийг сахилгагүй зан нь хөдлөн хүмүүст хандан чангаар
-Дээгүүр нь даваад гарчих. Тэр босч ирэхгүй ээ, гутлаа арчаад аваарай гэх нь тэр.
Чангкюн шалавлан босч ирээд Жүхоныг заамдан авсаар алга болох аж.
-Би ямар шалны алчуур уу??? гэсээр сайхан ааш нь уур хилэн болж хувирсан түүнийг уурлан зогсож байтал хойно нь өөр нэгний хоолой гарах нь тэр. Өнөөх улаан үст.
-Өрөөний үйлчилгээ авах гэсэн юм? гэсээр намуухан хоолойгоор ийн тэдний зүг харан хэлвэл Жүхоний хөлс цуваад шүлсээ байн байн залгиж эхлэх нь тэр. Бие нь тавгүйтсэнийг харсан Чангкюн
-Яасан бэ? Бие чинь өвдөө юу? гэсэнд Жүхон харин илт сандрангүй гараа нэг атган нэг дэлгэн зогсож ядан тэвдсэн чигтээ улаан үстийн зүг тасралтгүй ширтэнэ.
![](https://img.wattpad.com/cover/214977086-288-k314565.jpg)
BINABASA MO ANG
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Adventure#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.