^16^

227 40 5
                                    

-Үнэхээр итгэмээргүй юм!! гэсээр одоо ч ахдаа уурлах Чангкюн амандаа хаа нэг хараалын үг урсгасаар явна. Гэтэл түүнийг нь сонссон Вону гэнэтхэн

-Fuck? гэж юу гэж байгаа юм гэх нь тэр. Чангкюн уурсаж явахдаа олон давтсан үг нь энэ байв.

-Та мэдэх хэрэггүй дээ. Тийм ч гоё үг биш ч бухимдах үедээ хэлмээр байдаг юм гэхэд Вону хэсэг бодолхийлж байснаа

-Харамсалтай нь би мэдмээр байна. Шону чи юу гэж бодож байна? Ямар утгатай хараалын үг гэдгийг мэдэх үү?  гэвэл хүрэн улаан үст хөмсгөө гүн гэгч нь атируулдаад

-Магадгүй хоолны нэр юм болов уу? гэх нь тэр.

-Ямар ч хоолны нэр биш. За яахав. Эрхэмээ, би танд хэлье. Гэхдээ энэ танд таалагдахгүй гэдгийг хэлчихье. Бас та хэлээд ч хэрэггүй байх гэсээр Чангкюн дуугаа намсгавал Вону алхаагаа зогсоогоод хүүхэд аятай сонирхсон харцаар түүнийг ширтэв.

-Энэ нөгөө товч тодорхойгоор "шаах" гэсэн утгатай үг л дээ! Тийм ч зүй ёсны бус бүдүүлэг хэллэг. Тийм учраас та хэлэхгүй байвал---

-Шаах гэнэ ээ? Яг ямар утгаар шаах юм?? гэсээр эгээтэй л гэнэн хүүхэд аятай төрх гарган хэлэхэд нь Чангкюны инээд хүрээд л явчихав.

-Та мэдээд хэрэггүй ээ!!

-Яагаад?? Аан би ойлгочихлоо. Бие биетэйгээ янаг холбоо үүсгэхийн шаах байх нь тийм үү?? Орчин үед үүнийг ёс бус хараалын үгд тооцдог хэрэг үү? Гэхдээ миний амьдарч байсан цаг үед үүнийг арай өөрөөр--

гэсээр Вонуг ёстой өвөө нь хүүдээ муу зүйл заах мэт дуржигнуулахад Шону шууд эрсхэн болиулж амжлаа.

-Залуу хүү мэдэх хэрэггүй!! Битгий дэмий зүйл хэлэх гээд бай гэсээр багахан уурлахад Вону харин эгээтэй л бүхнийг мэдэж байсан мэт хорон төрх тодруулав. Энэ мөчид л Чангкюн Вонуг албаар ийн асуусныг ойлгов.

-Та надаар тохуурхсан хэрэг үү?

-Би зүгээр л уурыг чинь гаргасан юм ? Жаалаа?? гэсээр доогтой нь аргагүй хөхрөхөд ойд түүний инээд цуурайтаж байлаа.

-Вону, битгий ёс бус аашла. Чи ямар үүрэг хүлээж авснаа мартаа юу? гэсээр Шонуг эгээтэй л ёс журамтай язгууртан мэт аашлахад Вону харин сахилгагүйхэн Чангкюныг хүзүүдэж аваад

-Би ердөө анх ямар байсан түүгээрээ л байна. Бурхан байх надад эрх чөлөөнөөс илүүдэлтэй ёс журам болоод даруу төлөв байхыг шаарддаг байсан. Харин би эрх чөлөөтэй байх дуртай! Нэгэнт л би хүчгүй болсон бас дүрэм зөрчсөн этгээд. Тиймээс ядаж хүссэнээрээ баймаар байна шүү дээ? гээд Чангкюнтай харц тулгараад саяхнаас гаргах болсон инээмсэглэлээ түүнд үзүүлэв.

~Kiss of the Rabbit God~ [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora