Амандаа дуу аялсан Минхёг буудлын бааранд Кихёнийг дагуулсаар орж ирнэ. Цаг нэлээн орой болсон ч Минхёгийн дотоод доргионы эзэн зөвшөөрсөнгүй. Түүний эрч хүч жирийн үеэсээ ч илүү ундран гарах мэт.
-Ийм орой болсон байхад уух хэрэг байна уу даа? гэсээр аль болох татгалзах гэж хичээх түүний үгийг Минхёг харин хундагандаа хийх мэт болоод ууж орхисон юм.
-Юм хэлсэн үү? Үгүй юу? Би чамтай ууна гэж хадгалсан виски бий. Чиний хамгийн дуртай зөгийн балтай нь?? Санаж байна уу? гэсээр үнэтэй бөгөөд чамин хийцийн сав бүхий вискиг гарган ирэхийг харсан Кихёний ёсорхуу зан шууд л үргэн одов.
-За яахав. Хэдхэн хундага! гэж хэлэх Кихёнийг ажваас час хийсэн амтанд дуртай нэгэн болохыг батлан харуулах шиг.
-Ингэхэд ... би нэг зүйл харсан ... Чи болон тэр хүлээн авагч та хоёрын дунд юу болоод байна? Тэр харц миний мэддэг харц байсан шүү~~ гэсээр аль хэдийн дотор нь халуу оргин тааваараа өөрийгөө чөлөөлж орхисон Кихёнийг доогтой нь аргагүй мушилзаад асууваас Минхёг харин талимаарсан нүдээрээ хараад долоовор хуруугаараа Кихён руу заагаад толгой сэгсрэнэ.
-Чи мэднэ дээ, хэдэн удаагийн явдал гэдгийг ...
Минхёг үүнийг хэлэхдээ эгээтэй л өөрт нь дурлаж орхисон Жүхоний сэтгэлийг хааж орхих мэт байсан нь харамсалтай. Хэрэв түүний үгийг Жүхон сонссон бол хэчнээн их гуниглан шаналах байсныг таашгүй нь.
-Чи тэр хүүгээр тоглож болохгүй. Ямар ч сэтгэлийг хүн уландаа гишгэлж болохгүй.
Кихёнийг ийн сургааль айлдсан ч үл тоох Минхёг харин сэмхэн бодлоо нууцлана.
-Тэр чинь залуу хүн. Бүхэл бүтэн ирээдүй гэж бий. Харин би энд... энэ буудалд л хэрэгтэй. Буудал ч надад хэрэгтэй . Өөр зүйл үгүй . Зөвхөн мөнгө!! гэсээр хатуухан зөрөх түүний үгний цаад утга нь тэс ондоо утга санааг агуулж байсныг гадарласан Кихён даанч цааш нь түүнийг яриулж чадсангүй. Минхёг бол эрс шийдэмгий нэгэн. Зорьсон санаснаа бүтээхийн тулд зүтгэж буй хатуужилтай нэгэн. Түүний өнгөрсөн дардан байгаагүйн улмаас ийн хатуу зантай Минхёг бүрэлдэн бий болсон. Түүнд итгэдэггүй ганц л зүйл бий. "Хайр"
---
Бяцхан догдлол тээсэн Чангкюн харин саяхнаас байрлах болсон зочид буудлын булангийн хэрэглэдэггүй өрөөнд амьдрах болсон билээ. Бусад өрөөг бодвол тохижилт муутай мөн арай бага зайтай ч түүнд хангалттай тухтай санагдана. Минхёгийн төрсөн дүү нь хэсэгхэн хугацаанд уг өрөөнд байрлаж байсан учир хүнд хэрэгтэй бүхий л зүйлс бий.
VOCÊ ESTÁ LENDO
~Kiss of the Rabbit God~ [дууссан]
Aventura#bxb #wonkyun Улаан өнгө бол итгэлийн өнгө.