Эзгүй хээр талд юу ч үгүй мэт харагдах ч энд нэгэн жижигхэн тосгон байдаг ажээ.
Энэ тосгоны төвд маш том цамхаг байдаг гэнэ. Тэнд бусдаас өөр тэр нэгнийг чөтгөр хэмээн өргөмжлөөд, хананы дунд хорьж орхисон түүхтэй.
Хүн атлаа жигүүртэй учраас хүмүүс хүүг том болох тусам айж, далавчийг нь чангаар уяад, хоосон төмөр торонд шувуу мэт байлгадаг болсон нь энэ.
"Маргааш түүний далавчийг тасдана гэсэн."
"Тийм үү? Тэр нь ч дээр... Ямар гээчийн чөтгөр ч юм билээ!"
Цамхагийн хамгаалагчдыг ийн шивнэлдэхийг сонссон залуу хүү гайхшралд автав. Түүний тас хар далавчнууд нь биеийнх нь хамгийн чухал хэсэг.
Тэр яагаад ийм том далавчтай төрсөн гэдгээ ч мэдэхгүй шүү дээ. Хэн түүнийг төрүүлснийг ч тэр сайн мэдэхгүй.
Гэвч тэр энд ингээд л үхэхийг хүсээгүй юм.
Хамгаалагчдыг явсаны дараа залуу төмөр торыг өргөслөг хүлээсээр хүлэгдсэн гараараа арайхийн сэт татан хаяад, цамхагаас зугтахаар шийдэв. Тэр яг л сүүдэр шиг нуугдан гүйсээр эцэст нь гадаа гарч ирлээ.
Олон жил нар хараагүй тул залуугийн нүд нарны туяанд гялбах хэдий ч тэр гарч ирсэндээ баярлан зөөлхөн инээмсэглэх аж. Яг л дахин амилж байгаа юм шиг, дахиад төрж байгаа юм шиг ер бусын мэдрэмж зүрхийг нь хөөргөнө.
Түүний ардаас хамгаалагч цэргүүд хөөхөөс өмнө залуу тосгоны ханыг даван харсан зүгтээ хамаг хурдаараа гүйж эхэллээ.
Тэр түүний ардаас хэн нэгэн хөөгөөд бариад авахвий хэмээн айж, байн байн эргэж харах нь үүрд зүрхэнд нь хурах бяцхан айдсыг бий болгоно.
YOU ARE READING
ON ||JJK [Completed]
FantasyДалавчгүй байсан ч би чиний дэргэд нисдэг. Чи бол миний далавч, миний амьсгал, бүх зүйлээ золиослоод ч хамаагүй хайрлахыг хүсэх цорын ганц оршихуй!