10. Ганц өдөр...

2.4K 276 16
                                    

Тодоос тод харагдах баруун гаран дээрх шивээсээ харан санаа алдах Жонгүг харанхуй дунд газар сөгдөнө. Хэнээс ч илүү дээш хөөрч чадах тэр сүүдэрнийхээ өмнө сөхөрч буй нь энэ...

Эсвэл хайр сэтгэл түүнийг доош унахад хүргэжээ.

Түүний энд байх хугацаа аль хэдийн дууссан.

"Ганцхан өдөр..."

Тэр ийн хэлээд нулимс унагасаар "Ганц өдөр... Түүнтэй салах ёс хийхэд хангалттай болохоор хорин дөрвөн цаг өнгөрөхөд намайг мартуулж өгөөрэй... Сэра Жонгүгийг заавал мартах хэрэгтэй шүү. Тэгж байж л тэр аюулгүй..." хэмээн арайхийн хэлэв.

Хэрвээ Сэра түүнийг ор мөргүй мартвал хэн ч түүний амь насаар оролдохгүй шүү дээ. Жонгүгийн хувьд айртай хүн нь л амьд байвал тэр чөтгөртэй нүүр тулахад ч бэлэн.

***

SERA's POV

Буцан ажилдаа орсноос минь хойш хоёр долоо хоног өнгөрөв.

Цаг хугацаа ёстой л харвасан сум шиг хурдан байгаад гайхаж байна. Нүдээ аниад нээхэд л арван дөрвөн хоног өнгөрчихлөө.

"Би ирлээ..."

Цүнхээ дааж ядсаар гэртээ орж иртэл Жонгүг шууд л намайг чангаар тэврэх нь тэр.

Түүний дулаахан биеэс халуу төөнөж, зүрх минь хүчтэй нь аргагүй цохилох нь түүнийг миний Жонгүг мөн гэдгийг илтгэх шиг...

"Яасан их уддаг юм бэ?"

Түүний хоолой ихэд сааралтсан сонсогдоход дотор пал хийх шиг л боллоо.

"Жонгүг-а... Зүгээр үү?"

Би санаа зовон түүнийг сайн харах гэвэл тэр улам чанга тэврээд "Маргааш хамтдаа болзоонд явцгаая." гэв.

Ажлын өдрүүдэд бидэнд тийм ч их болзоод байх боломж олддоггүй юм. Гэхдээ бид амралтын өдрүүдээр үргэлж хамтдаа байдаг. Жонгүгийн хэд хэдэн удаагийн шарах шүүгээ дэлбэлж, зарим эд хогшил эвдэлснийг эс тооцвол тэр их сайн байгаа.

"Ойлголоо... Ажлаасаа чөлөө авчихъя~"

Би түүнийг зөрүүлэн тэврээд "Жонгүг-а юу болсон юм бэ? Мм?" гэвэл тэр толгойгоо сэгсэрсээр мөрөнд минь нүүрээ наав.

Нэг л зүйл буруу байна даа...

"Зүгээр л... Өнөөдөр Сэраг маш их санасан. Танай ажил дээр очих гэсэн ч би мэдэхгүй болохоор чадаагүй. Сэратай хамт баймаар байна. Ганцхан өдөр л хангалттай!"

ON ||JJK  [Completed]Where stories live. Discover now